богино мэдээ New

Маргааш "Монгол бахархал"-ын өдөр

Тус өдөр эх түүх, өв уламжлалаараа Монгол Улсын иргэн бүр бахархах, олон нийтэд түгээх түүнчлэн бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг болсон..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Маргааш их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн эхэн сарын шинийн 1 тохиож байна. Уг өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны нэгдүгээр сарын 9-нд дөрвөн тоот зарлигаараа Шинжлэх ухааны судалгааны баримтад үндэслэн Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн 1-ийг "Монгол бахархлын өдөр" болгосон байдаг. 

Тус өдөр эх түүх, өв уламжлалаараа Монгол Улсын иргэн бүр бахархах, олон нийтэд түгээх түүнчлэн бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг болсон. 

Маргааш эл өдрийг тохиолдуулан хүчит 128 бөхийн барилдаан болох юм. Мөн жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэн эсвэл байгууллага, хамт олныг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. 

Уг одонг энэ жил "Монгол Улсын Морин хуурын чуулга"-д гардуулахаар болжээ. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0