богино мэдээ New

Халхын ноёд Манжид дагаар орсон өдөр

Халх, Өвөрлөгч монголын нийт 550 ноёд түшмэд долоон хошуугаараа Манжид дагаар орохоор болж Манжийн төрөөс тэдэнд их хэмжээний зэрэг дэв, шагнал олгосон аж..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   "Долоннуурын чуулган" буюу 1691.05.02-ны эл өдөр Халхын ноёд Манжид дагаар орохыг дэмжсэн байдаг. Тодруулбал, Халх, Өвөрлөгч монголын нийт 550 ноёд түшмэд долоон хошуугаараа Манжид дагаар орохоор болж Манжийн төрөөс тэдэнд их хэмжээний зэрэг дэв, шагнал олгосон аж. Үүнээс өмнө 1688 оны есдүгээр сард Халхын Чахундорж тэргүүтэй ноёд Ар элстэй хэмээх газар чуулж Манжийг дагах шийдвэр гаргасан байна. 

Ийнхүү Халх монгол 200 гаруй жил тус улсын эрхшээлд амьдрах үүд бүрэлдэв. 

Товчхондоо монгол ноёд эх орноос илүүтэй эд мөнгө, эрх ямбад сэтгэл, зүтгэл нь чилж байв. Манжууд монголчуудыг байлдаж эрхшээгээгүй, харин халх, өвөрлөгч монголын ноёдын шунал, дорой байдлыг ашиглаж олон жилийн турш ямх ямхаар татан өөртөө нэгтгэж, эцэст нь ийнхүү улс хошуугаар нь эршээсэн байдаг. 

Харин тухайн үед Зүүн гарын Хаант улс буюу баруун монголчууд болох Галданбошигт хүчирхэгжиж Манжийн эсрэг тууштай тэмцэж байсан юм. Халх, өвөрлөгчийн ноёд Галданбошигтыг дарахын тулд Манжид дагаар орсон нь монголчуудыг 200 гаруй жил хониноосоо дор болтол муудах үеийн үед үл мартаж болох "харанхуй" шийдвэрийг гаргасан талаар судлаачид шүүмжилдэг. 

Энэ өдөр болсон Манжийг албан ёсоор дагах Долоннуурын чуулганд Энх-Амгалан хаан 16 хүрээ, 23 баг цэргээр хамгаалуулж ихэд сүр дуулайнтайгаар хийсэн талаар түүхэн баримтад тэмдэглэжээ. 

Манжийн төрөөс явуулсан олон жилийн бодлогын үр дүнд Халх монголыг нэгтгэснээр цаашлаад Ойрад, Төвд, Хөхнуур гээд газар нутгаа тэлэхэд хамгийн тохиромжтой түшиц газар байхаар тооцсон байна. 

Монголчуудыг тайван замаар, шашин, соёлын аргаар эршхээж, хүн амыг өсгөхгүй, сэтгэхүйн доройтолд оруулах хамгийн аюултай бодлогуудыг Манжууд хэрэглэсэн юм. 

 

 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 4