богино мэдээ New

Ерөнхий сайд ээжүүдэд цалинтай чөлөө олгохоор болжээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХӨСҮТ –д ажиллах үеэрээ бага насны хүүхэд улаанбурхан өвчин тусч, хэд хэдэн хүүхэд сэхээнд байгаатай танилцах үеэрээ бага насны хүүхдийг аав ээжийн асаргаа, халамжид байлгах талаар уриалга гаргалаа..

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХӨСҮТ –д ажиллах үеэрээ бага насны хүүхэд улаанбурхан өвчин тусч, хэд хэдэн хүүхэд сэхээнд байгаатай танилцах үеэрээ бага насны хүүхдийг аав ээжийн асаргаа, халамжид байлгах талаар уриалга гаргалаа. Тэрээр Нэг хүртлэх насны хүүхэдтэй, ажлаа хийж байгаа эхчүүдэд хүүхдээ асрах боломж олгох, энэ оны долдугаар сарын 1-нийг хүртлэх хугацаанд цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн байгууллага болон хувийн хэвшлийн ажил олгогч нарт уриаллаа. Халдварт өвчний дэгдэлтийн талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгоход хэвлэл мэдээллийн байгууллагууд эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг мөн хүссэн юм.  Улаанбурхан өвчний дэгдэлтийн энэ хүнд үед иргэн бүр эрүүл мэндийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө цаг наргүй ажиллаж буй эмч, сувилагч нартай хамтарч ажиллахыг, 24 цаг тасралтгүй ажиллаж буй эмч, сувилагч, ажилчдын илүү цагийн хөлс, цалингийн тооцоог гаргаж,  цаг тухайд нь олгож байхыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг өглөө.

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга Ханиад томуу, Улаанбурхан, Салхин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сумын ЗДТГ, харьяа төсөвт байгууллагуудын нэг хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд 2 цаг, 1-2 настай хүүхэдтэй эхчүүдэд 1 цагийн цалинтай чөлөө олгох захирамжийг өнөөдрийн хурлаараа гаргажээ.

мэдээний эх сурвалж: www.newscom.mn