богино мэдээ New

Э.Оюунболд арслан хүлээн зөвшөөрсөнгүй

"Увс нуур" дэвжээний хоёр бөх Увс аймгийн Тэс сумын харъяат улсын харцага Ц.Мөнхбаяр мөн тус аймгийн Тэс сумын харъяат аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас уг бодис илэрчээ..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Монголын Үндэсний бөхийн холбооноос нэр бүхий гурван бөхөөс допинг буюу хориотой төрлийн бодис илэрсэн талаар мэдээлээд буй. Тодруулбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат улсын арслан Э.Оюунболд, "Увс нуур" дэвжээний хоёр бөх Увс аймгийн Тэс сумын харъяат улсын харцага Ц.Мөнхбаяр мөн тус аймгийн Тэс сумын харъяат аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас уг бодис илэрчээ. Гэвч арслан Э.Оюунболд допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөөгүй, "хууль шүүхийн байгууллагаар хандана" гэжээ. Эдгээр бөхчүүдийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмийн дагуу 4-8 жилээр барилдах эрхийг нь хассан талаар мэдээлсэн юм. 

Түүнчлэн Үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав

"Бөхийн холбоо Засгийн газраас баталсан допингийн дүрмийн дагуу л бөхчүүдэд хариуцлага ногдуулсан. Нөгөөтэйгүүр дүрэмд байгаа бас нэг онцлог нь бөхчүүд допинг нийлүүлж байгаа сүлжээ, багш, дасгалжуулагч нарыг илрүүлэхэд туславал шийтгэлийг хөнгөрүүлж үзэх болможтой. Хориотой бодис илэрсэн гурван бөхөөс Э.Оюунболд арслан хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин нөгөө хоёр бөх нь эрүүл мэндийн байдлаас болж хэрэглэсэн гэдгээ зөвшөөрч, эмчийн бичиг сэлтээ Допингийн эсрэг үндэсний хороонд хүргүүлсэн" гэлээ. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0