богино мэдээ New

"Парис-2024" олимпын наадмын анхны эрхийг О.Есүгэн авчээ

Буудлагын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азарбайжены Баку хотноо болж байна..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Буудлагын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азарбайжены Баку хотноо болж байна. Тус тэмцээнд 101 орны 1249 тамирчин өрсөлдөж буй юм. Уг тэмцээнд 50м-ийн гурван байрлалд буудах тэмцээнд манай тамирчин О.Есүгэн олимпын эрх авлаа. Тодруулбал, тэрбээр арваннэгдүгээр байранд орсон ч өмнөх байрын тамирчид нь эрх аваад байв. Улмаар манай тамирчин урагшилсаар гуравдугаар байранд жагссанаар ийн эрх өвөртөлжээ. Ингэснээр О.Есүгэн "Парис-2042" зуны олимпын нааданд Монгол Улсын тамирчдаас оролцох анхны эрхийг авч байна. 

Ирэх аравдугаар сард БНСУ-д Азийн АШТ мөн 2024 оны нэгдүгээр сард Индонезид болох Азийн АШТ-ээнүүд олимпын эрх олгоно. Эдгээр хоёр тэмцээний олимпын эрхийн дасгалын эхний хоёрт орсон тамирчид "Парис-2024" олимпыг зорих эрхтэй болох юм.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0