богино мэдээ New

Даланзадгад, Номгон сумдыг бүх нийтийн бэлэн байдалд шилжүүллээ

Буяны үйл ажиллагаанд оролцох иргэдэд заавар зөвлөмж өгч хяналт тавьж ажиллахыг ОБГ, ЭМГ-ын дарга нарт тус тус үүрэг болголоо.  Даланзадгад, Номгон сумдын иргэд та бүхэн дээрх хугацаанд холбогдох дүрэм журмыг мөрдөж, халдвар хамгааллыг чанд баримтлаарай!!!.

2021-оны 04 сарын 15-ны өдрийн 18:00 цагаас 04-р сарын 26-ны өдрийн 06:00 цаг хүртэл Даланзадгад, Номгон сумдыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, иргэн, автотээврийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа.
Тус сумдад хөдөлгөөн бүрэн хязгаарласантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
1. Зөвшөөрөгдсөн болон хязгаарласан аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг МХГ-т
2. Зай барих, гэр бүлийн хүрээнээс бусад тохиолдолд нэг дор 3-аас илүү хүн цугларахгүй байхад хяналт тавьж, эргүүл зохион байгуулалтын ажлыг хариуцаж ажиллахыг ЦГ, ОБГ, МХГ
3. Зорилтот бүлгийн иргэдэд хүнс, эрүүл мэндийн багц тусламж үйлчилгээг хүргэх ажлыг ХХҮГ, ЭМГ, УЗХ
4. Зөвшөөрөгдсөн 5 тохиолдолд / Хүнс, шатахуун, өвс тэжээл, эмнэлгийн буяны/ тээврийн хэрэгслийг  зөвшөөрлийн дагуу зорчуулахыг ЦГ, дээрх хоёр сумын Онцгой комиссын дарга нарт
5. Хүнсний дэлгүүр 10:00-17:00, эмийн сан, шатахуун түгээх станц, ус түгээх цэгүүд 09:00-23:00 хооронд ажиллах цагийн хязгаар тогтоож хяналт тавьж ажиллахыг МХГ-т
6. Дээрх сумдад хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, алба хаагчдын бэлэн байдал, халдвар хамгааллыг чангатгаж шаардлагатай зүйлсээр хангаж ажиллахыг тус сумдын Онцгой комиссын дарга нарт
7. Төрийн захиргааны байгууллагын ажилчдыг 10 хүртэлх хувиар, тусгай чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр тогтоож хэрэгжүүлж ажиллахыг нийт байгууллагын дарга нарт
8. Аймгийн төвд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажиллах хуваарийг батлуулан, мөрдөж ажиллахыг тухайн байгууллагын дарга, эрхлэгч нарт, зайлшгүй шалтгаан (Буяны ажил..)-аар хөдөлгөөнд оролцох иргэдээс асуумж, мэдээлэл авч хөдөлгөөнд оролцуулах, хяналт тавьж ажиллахыг ОБГ, ЦГ, Автотээврийн төвд
9. Буяны үйл ажиллагаанд оролцох иргэдэд заавар зөвлөмж өгч хяналт тавьж ажиллахыг ОБГ, ЭМГ-ын дарга нарт тус тус үүрэг болголоо. 
Даланзадгад, Номгон сумдын иргэд та бүхэн дээрх хугацаанд холбогдох дүрэм журмыг мөрдөж, халдвар хамгааллыг чанд баримтлаарай!!!
Энэ хугацаанд АОК гамшиг эрсдэлээс хамгаалах шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана.

Өмнөговь аймгийн ЗТГ-ын Олон нийт, хэвлэл мэдээллийн алба