богино мэдээ New

ДЭМБ-аас тамхины татвар нэмэхийг зөвлөв

Энэ хурлын үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс одоо мөрдөгдөж байгаа хууль учир дутагдалтай зүйлс их байгааг хэлсэн бол ДЭМБ-ын төлөөлөгчид тамхины хяналтыг сайжруулах, хэрэглээг хязгаарлах хамгийн сайн арга бол татварыг нэмэх гэдгийг онцоллоо..

Сэтгүүлч Х.Бямбацогт 

   Монголчуудын тамхины хэрэглээг багасгахаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) төлөөлөгчид ирэн ажиллаж байна.

Өнөөдөр (2023.02.02) УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдтэй тус байгууллагын төлөөлөгчид уулзаж монголчуудын тамхины хяналтын тухай хууль болон нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулж буй төслийн талаар санал солилцлоо.

Энэ хурлын үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс одоо мөрдөгдөж байгаа хууль учир дутагдалтай зүйлс их байгааг хэлсэн бол ДЭМБ-ын төлөөлөгчид тамхины хяналтыг сайжруулах, хэрэглээг хязгаарлах хамгийн сайн арга бол татварыг нэмэх гэдгийг онцоллоо.

Тус хурлаас гарсан шийдвэрээр УИХ-аас хуулийн төслийг аль болох яаралтай хэлэлцэж батлахаар төлөвлөжээ. Мөн ДЭМБ-ын зүгээс хуулийн төсөлд техникийн туслалцаа үзүүлж хамтарч ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0