богино мэдээ New

Нойр булчирхайн үрэвслийн үед баримтлах хоолны дэглэм

Нойр булчирхайн үрэвсэлт өвчний үед баримтлах хоолны дэглэмийн талаар бүрэн.

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Монголчуудын дунд сүүлийн үед нойр булчирхайн үрэвсэл ихдэх болсон. Уг эрхтний үрэвслийг хурц, архаг гэж хоёр хуваадаг байна. Хөнгөн хэлбэр нь ямар нэгэн эмчилгээ шаардлагагүйгээр хоолны дэглэм барьж эдгэх боломжтой аж. Харин хурц хэлбэр нь амь насанд ч хүрч болох эрсдэлтэйг мэргэжилтнүүд зөвлөлөө. 

Та бүхэндээ уг өвчний үрэвслийн үед баримтлах хоолны дэглэмийг хүргэж байна. 

  • Шарсан, хуурсан, хайрсан хоол идэхгүй чанасан, жигнэсэн хоол идэх
  • Өдөрт бага багаар 5-6 удаа хооллох
  • Давс багатай хоол идэх
  • Хурц амттай, өөх тос ихтэй хоолноос татгалзах
  • Хэт халуун, хэт хүйтэн, хоносон хоол хэрэглэхгүй байх
  • Орой унтахаас 2 цагийн өмнө хоол идсэн байх

Үрэвслийн үед хүнсэндээ хэрэглэх болон хязгаарлах бүтээгдэхүүнүүд:

Махны төрөл

  • Хэрэглэх: Өөхгүй үхрийн мах, өөхгүй хоньны мах, загасны мах, хальсгүй тахианы мах, өндөг
  • Хязгаарлах: Өөх ихтэй малын мах, дотор мах (элэг, бөөр..г.м), хиам, зайдас, гахайн мах, утсан давсалсан бүтээгдэхүүн

Гурил будааны төрөл

  • Хэрэглэх: Улаан буудайн 1, 2-р гурил, цагаан талх, содгүй нарийн боов, жигнэмэг, цагаан будаа,
  • Хязгаарлах: Тослог ихтэй нарийн боов, шинэ талх, содтой хөөлгөж, исгэсэн давстай гурилан бүтээгдэхүүн

Өөх тосны төрөл

  • Хэрэглэх: Ургамлын тос, оливын тос, цөцгийн тос
  • Хязгаарлах: Малын өөх, майонез, өөхөн тос, цагаан тос, шар тос

Ногооны төрөл

  • Хэрэглэх: Бүх төрлийн хүнсний ногоо, Төмс, шар лууван, улаан манжин, цэцэгт байцаа, огурцы, улаан лооль
  • Хязгаарлах: Дарсан даршилсан ногоо, түүхий ногоо, шар манжин

Жимсний төрөл

  • Хэрэглэх: Бүх төрлийн жимсний нухаш, (алим нухаш хэлбэрээр) 
  • Хязгаарлах: Лаазалсан жимснүүд, шинэ жимс

Сүүний төрөл

  • Хэрэглэх: Тослог багатай сүү цагаан идээ, шинэ тараг, сүү, шинэхэн ээдэм,
  • Хязгаарлах: Тос ихтэй сүүн бүтээгдэхүүн, хуршсан өрөм, хайлмаг, исгэлэн сүүн бүтээгдэхүүн

Бусад

  • Хэрэглэх: Шингэн хар цай
  • Хориглох: Шоколад, кофе, какао, хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа, хоол амтлагч

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Нойр булчирхай эрхтэн хаана байрладаг, яаж өвддөг, онцлог шинжийн талаарх видео

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0