богино мэдээ New

Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарт парк шинэчлэл хийлээ

Орон нутгийн төсвөөр 55 сая төгрөг шийдвэрлэж бүх автомашинд доторлогоо, бэхэлгээ, өвлийн 5 дугуйгаар бүрэн хангаад өгч байна. НҮБ-ын Хүн амын сангийн нэгдсэн хөтөлбөрөөс автомашин тус бүрт 80 л шатахууны ваучер олголоо. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн хэмжээнд 11 сумын ЭМТ-д фургон автомашин хүлээлгэн өгч парк шинэчлэл хийлээ. 
Тус салбарт туулах чадвар сайтай автомашины хэрэгцээ шаардлага их байсан бөгөөд зарим сумд машингүй түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд хүнд болоод байсан юм. 
Орон нутгийн төсвөөр 55 сая төгрөг шийдвэрлэж бүх автомашинд доторлогоо, бэхэлгээ, өвлийн 5 дугуйгаар бүрэн хангаад өгч байна. НҮБ-ын Хүн амын сангийн нэгдсэн хөтөлбөрөөс автомашин тус бүрт 80 л шатахууны ваучер олголоо. 
Мөн Ковид 19 цар тахлын үед нэн шаардлагатай мэдээллийн нэгдсэн систем болох "Гэрэгэ" посс машиныг 10 ширхэгийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хувиасаа шийдэж өгснийг мөн гардууллаа. "Гэрэгэ" посс машин нь эрүүл мэндийн байгууллага, хяналтын пост, зорчигч иргэдийн үйл ажиллагааг хөнгөвчилсөн үйлчилгээ бөгөөд Ковидын эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхэд дөхөм боллоо гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байв. 

өмнөговь

өмнөговь

өмнөговь