богино мэдээ New

АНУХАЙ I Оролцогчдын 21 хоногийн дараах ӨӨРЧЛӨЛТИЙГ танилцуулна

Мөн оролцогчдод нэвтрүүлгийн эхнээс үзүүлж байгаа нүүрний гуашагийн үйлчилгээний үр дүнг ч өнөөдрийн дугаарт харуулж, өөрчлөлтийг нээлттэй үзүүлэх нь ээ..

“Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн 6 дахь дугаар өнөөдөр 20:30 цагаас үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.

Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, амьдралын зөв хэмнэл, дадал, зуршил хэрхэн бидний бие, галбирыг өөрчилж, эрүүлжүүлдгийг зургаан оролцогчийн хичээл зүтгэл, өөрчлөлтөөр дамжуулан үзэгчдэд хүргэж буй шоу нэвтрүүлэг ид дундаа өрнөж байна.

45 хоногийн хугацаанд өөрийгөө хамгийн сайн өөрчилж, галбиржиж чадсан нь ялагч болж, суудлын автомашины эзэн болох шоу нэвтрүүлгийн оролцогчид энэ удаа 21 хоногийн үр дүнгээ шалгуулж, хэн ямар өөрчлөлт гаргаснаа мэргэжлийн дасгалжуулагчийн шүүлтэд хянуулжээ.

Шоу нэвтрүүлгийн хамгийн чухал үе иржээ. 21 хоногт хэн өөрийн бие бялдартаа өөрчлөлт гаргаж, жингээ хасаж чадсан бол гэдэг сонирхол татаж байна.

Мөн оролцогчдод нэвтрүүлгийн эхнээс үзүүлж байгаа нүүрний гуашагийн үйлчилгээний үр дүнг ч өнөөдрийн дугаарт харуулж, өөрчлөлтийг нээлттэй үзүүлэх нь ээ.  

Шинэ дугаарын зочин дасгалжуулагчаар Монголын мистер, ОУХМ Т.Батнасан ажиллаж, бүх оролцогчдын биеийн хэмжээ, явцын өөрчлөлтийн үр дүнг хянажээ.

Алдарт мистерийн шалгуураас хэн хэн ямар үнэлгээ авч, ямар өөрчлөлт гаргасныг өнөөдөр 20:30 цагаас цацагдах “Anuxai's fitness show” нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.

Эх сурвалж: www.zindaa.mn