УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн санаачлагаар бусад 77 гишүүний хамт өргөн барьж буй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй юм.
Уг төсөлтэй холбоотойгоор О.Номинчимэг гишүүн ийн ярилаа.
-Тамхийг дэлгүүрт үзэсгэлэн шиг зардгийг, иргэдийн саналаар гудамж, талбайд явж байхдаа дураараа тамхи баагиулдгийг болиулах талаар ч хуулийн төсөлд тусгасан. Энэ нь Монгол Улсын нэгдэж орсон олон улсын конвенцуудын дагуу ч гэсэн болиулах үүрэгтэй. Урд, хойно нь жирэмсэн, хөгшид, хүүхдүүд алхаж байхад тамхи баагиулаад яваад байж болохгүй.


Нийт сэтгэгдэл 0