богино мэдээ New

Амралт наашлуулах хугацааг Боловсролын яам "Хүлээн авах боломжгүй" гэв

Харин халдвар буурахгүй даамжирвал ирэх долоо хоногоос цахимд шилжихийг үүрэг болгосон юм. .

    Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

Томуу, томуу төст өвчний цар хүрээ тэлж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах санал гаргаж Боловсролын яаманд уг асуудлыг уламжилсан. Гэвч тус яамнаас "Саналыг хүлээж авах боломжгүй" гэжээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар салбарын төлөөллүүдтэй санал сонссоны дараа эхний ээлжинд халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрсэн өгсөн. Мөн энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд хийж чадвал өвчлөл буурна гэж үзээд сурагчдын амралтыг товлосон хугацаанд нь амраах талаар онцолсон. 

Харин халдвар буурахгүй даамжирвал ирэх долоо хоногоос цахимд шилжихийг үүрэг болгосон юм. 

Мөн хүүхдээ үзүүлэх гэж олон цаг дугаарлаж буйг яаралтай цэгцэлж үзлэгийн төв нээхийг үүрэг болголоо. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0