Өмнөд Солонгосын “Инчон” нисэх онгоцны буудлын орлогч дарга И Хи Жон, “Айр Сөүл” авиа компаний Инчон дахь салбар хариуцсан менежер Паг Сонь Хён тэргүүтэй сайн дурын баг Монголд хүрэлцэн ирсэн. Тэд “Ирээдүйн Монгол” ТББ-тай хамтран нийгмийн сайн үйлсийн аянд нэгдэж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэ удаад “Ви Амбасадор” багийнхан ирсэн бөгөөд Инчон нисэх буудлын гааль, гадаад харилцаа болон бусад хэлтсийн ажилтнууд, тэнд үйл ажиллагаа явуулдаг авиа компаниуд зэрэг таван хэсгээс бүрэлдсэн 26 ажилтан таван өдрийн турш сайн үйлсийн аянд биечлэн оролцжээ.
Тэд монгол гэр өөрийн биеэр барьж зорилтот бүлгийн айл өрхүүдэд бэлэглэсэн байна.
Мөн Хустайн Байгалийн Цогцолбор газарт мод тарьж, алслагдсан дүүрэг, хороодын хүүхэд багачуудад дулаан хөнжил, дэвсгэр, хичээлийн хэрэглэгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийг гардуулан өгсөн юм. Энэ үеэр “Монгол бол үзэсгэлэнтэй орон. Олон хүн ирэхийг хүсдэг байх. Монголд ирж сайн үйлсийн аянд оролцох болсон нь бидний хувьд маш утга учиртай байлаа, өндөр сэтгэгдэлтэй байна” хэмээсэн юм. “Айр Сөүл” авиа компаний хувьд гадаадад анх удаа хандив тусламж үзүүлж байгаа бөгөөд цаашид монгол хүүхдүүдэд зориулан сонирхолтой үйл ажиллагаа зохиох хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлж байлаа.
Нийт сэтгэгдэл 1
Зочин 10 сар
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan