богино мэдээ New

MSE-ALL индекс түүхэн доод түвшин рүү уруудав

Монголын хөрөнгийн биржийн MSE-All индекс өнгөрсөн даваа гаригийн арилжаагаар 782.82 нэгж болж, хамгийн доод түвшинд хүрэв. .

Сэтгүүлч Н.Амаржаргал /www.tugeene.mn/

    Монголын хөрөнгийн биржийн MSE-All индекс өнгөрсөн даваа гаригийн арилжаагаар 782.82 нэгж болж, хамгийн доод түвшинд хүрэв. Уг индексийг өнгөрсөн оны хоёрдугаар сараас тооцож эхэлсэн юм. МSE-ALL индекс ийнхүү уруудахад уул уурхайн компаниудын хувьцааны ханш хямдарсан нь голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, орон нутгийн “Тавантолгой”, “Бэрх-Уул”, “Шарынгол”, “Багануур”, “Могойн гол” зэрэг компаниудын хувьцааны ханш өнгөрсөн сарын хугацаанд 20-60 хувиар урууджээ.