богино мэдээ New

Истанбулын агаарын чанарын автомат харуулын станцын үйл ажиллагаатай танилцжээ

.

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос дэлхийн томоохон хотуудын агаарын бохирдлоо шийдсэн арга туршлагуудтай танилцаж, туршлага судалж буй юм байна. Энэ хүрээнд Турк улсын Истанбул хотын үүрс түлшний лаборатори болон агаарын чанарын автомат харуулын станцын үйл ажиллагаатай тус хорооны Ажлын албаны дарга Х.ЭНХБАТ болон бусад төлөөлөгч нар туршлага судалсан аж. Мөн тус хотын Байгаль орчны хамгаалал, хөгжлийн газрын дарга Prof. Dr. Ayşen ERDİNÇLER хүлээн авч агаар, орчны бохирдлыг хэрхэн бууруулж буй туршлагаа хуваалцжээ. 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо