богино мэдээ New

Нүүрсний борлуулалт өнгөрсөн бүтэн жилийнхээс давлаа

Эрдэнэс таван толгой" ХК энэ сарын 13-ны байдлаар 1.5 сая.тн нүүрс борлуулж, 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Монгол Улсын экспортын гол бүрдүүлэгч компани болох "Эрдэнэс таван толгой" ХК энэ сарын 13-ны байдлаар 1.5 сая.тн нүүрс борлуулж, 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Дашрамд дурьдахад өнгөрсөн бүтэн жилийн 11,4 сая тонн борлуулалтаас энэ хагас жилд давж чадсан байна. 

Тус компани нүүрсээ биржээр болон хил нөхцөлөөр арилжаалах ажлыг амжилттай зохион байгуулж буй нь борлуулалтад эерэг нөлөө үзүүлж байгаа аж. 

Монголын хөрөнгийн биржээр  дамжуулан нүүрсний ил тод, нээлттэй цахим арилжааг энэ оны хоёрдугаар сарын 9-нд анх удаа зохион байгуулж, түүнээс хойш нийт 20 удаагийн арилжаагаар 1,216 мян.тн нүүрсийг $140.9 сая ам.доллароор борлуулж, орлогыг 40 орчим сая ам.доллароор нэмэгдүүлсэн талаар "Эрдэнэс таван толгой" ХК-иас онцоллоо.

эрдэнэс таван толгой нүүрс

эрдэнэс таван толгой нүүрс

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0