богино мэдээ New

“Хятадын нийгмийн засаглал” ном Монголын уншигчдын гарт хүрлээ

Тус номыг “Шохой цагаан булаг” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ..

  XXI зууны  Хятад улсын эдийн засгийн бүтээн байгуулалт, улс төрийн байгуулалт, соёлын байгуулалт, нийгмийн бүтээн байгуулалт хэмээх дөрвөн том бүтээн байгуулалтыг зэрэгцүүлсэн бүтээл гарчээ. Тодруулбал, нийгмийн бүтээн байгуулалтын гол цөм нь хүмүүсийн амьжиргааг батлан сайжруулахад чиглэгдэж ирсэн талаар олон талын эх сурвалж баримтад тулгуурлан бичсэн “Хятадын нийгмийн засаглал ном” манай улсад хэвлэгдсэн байна. 

Тус номыг Нанжин их сургуулийн “Нийгмийн эрсдэл, олон нийтийн хямралын менежментийн судалгааны төв”-ийн захирал Тун Шин өөрийн олон жилийн судалгаандаа тулгуурлан Хятадын нийгмийн засаглал, орчин цагийн нийгмийн хөгжлийн талаар сонирхолтойгоор бичсэн аж.

Энэхүү “Хятадын нийгмийн засаглал” ном нь БНХАУ-ын нийгмийн тогтолцооны шинэчлэлт, нийгмийн засаглал менежментийн инноваци, орчин үеийн засаглалын бүтэц, өөрчлөлт шинэчлэлийг  зохиогч олон жилийн судалгаа шинжилгээндээ үндэслэн бичсэн нь орчин цагийн Хятад улсын эдийн засаг, улс төр, нийгмийн өвөрмөц онцлог бүхий  засаглалыг сонирхож буй уншигчдад чухал бүтээл болсон байна.

Тус номыг “Шохой цагаан булаг” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.

Хятадын нийгмийн засаглал

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1