богино мэдээ New

Төрийн байгууллагын зээл 24.5 хувиар өсжээ

Мөн төрийн байгууллагын зээл 24.5 хувиар өсөж есөн их наяд төгрөгт, иргэдийн зээл 27 хувиар өсөж 10.8 их наяд төгрөгт хүрсэн аж..

Сэтгүүлч Л.Баатархүү

    Эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлээс хамаарч таагүй нөхцөл байдлууд үргэлжилсээр байна. Төв банкны гаргасан макро эдийн засгийн тойм мэдээллээр энэ сард банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 24.2 хувиар өсөж 21.1 их наяд төгрөгт хүрчээ. Мөн төрийн байгууллагын зээл 24.5 хувиар өсөж есөн их наяд төгрөгт, иргэдийн зээл 27 хувиар өсөж 10.8 их наяд төгрөгт хүрсэн аж. Мөн нийт зээлийн үлдэгдлийн 7.3 хувь буюу 1,5 их наяд төгрөгтэй дүйцэхүйц нь гадаад валют байгаа юм. Харин өмнөх сартай харьцуулахад зээлийн үлдэгдэл 278,4 тэрбум буюу 1,3 хувиас өсөж үүнээс хувийн байгууллагын зээл 1,8 хувиар, иргэдийн зээл 1,1 хувиар өссөн байв. 

Дэлгэрэнгүй тоон үзүүлэлтийг эндээс хүлээн авна уу.