богино мэдээ New

Монголбанк тансаг зэрэглэлийн барааны импортод тодорхой хязгаарлалт тавих санал гаргалаа

2021 оны эцэст 220 сая долларын алдагдалтай гарсан бол 2022 оны хоёрдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар давлаа..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Ханшийн хэлбэлзэлтэй холбоотойгоор төв банкнаас зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортод хязгаарлалт тавих санал гаргалаа. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний импортод тодорхой хэмжээний хязгаарлалт тавих саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.

Он гарснаас хойш төв банк арилжааны банкуудад 1,5 тэрбум ам.доллар нийлүүллээ. 2022 он гарсаар импорт 40 орчим хувь өссөн бол экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувь буурсан байна. Төлбөрийн тэнцэл тэнцэл 2021 оны эцэст 220 сая долларын алдагдалтай гарсан бол 2022 оны хоёрдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар давлаа. Өнөөдрийн байдлаар 163 сая ам.долларын хүсэлт ирсэн бол төв банк 50 сая ам.долларыг зохист хэмжээнд нийлүүлсэн" гэлээ.