богино мэдээ New

Бодлогын хүүг өсгөхөөр болжээ

Улаанбаатар хотын хэмжээнд 15.5 хувьтай гарав. Инфляцад олон улсын зах зээл дээрх хүнсний болон шатахууны үнэ өссөн, тээвэр логистикийн саатал, түүнээс улбаатай тээврийн нэмэлт зардал, нийлүүлэлтийн доголдол зэрэг хүчин зүйлс нь голлон нөлөөлжээ. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 23, 24-ний өдөр ээлжит хурал хийлээ. Тус хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн байдлын өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны нөхцөлийг хэлэлцэж бодлогын хүүг 2.5 нэгжээр нэмэгдүүлж есөн хувьд хүргэхээр болов. 

Олон улсын харилцаанд хурцадмал байдал шинээр үүсэж, гадаад, дотоод эдийн засгийн тодорхой бус байдлын нэмэлт эх сурвалж болж байгаа аж. Үүнээс үүдэж энэ онд инфляц өмнө нь төсөөлж байснаас нэмэгдэх, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл олон улс оронд бий болоод буй юм байна. Жилийн инфляц 2022 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 14.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 15.5 хувьтай гарав. Инфляцад олон улсын зах зээл дээрх хүнсний болон шатахууны үнэ өссөн, тээвэр логистикийн саатал, түүнээс улбаатай тээврийн нэмэлт зардал, нийлүүлэлтийн доголдол зэрэг хүчин зүйлс нь голлон нөлөөлжээ. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0