богино мэдээ New

“Ковид-19”-ийн эсрэг вакциныг хэн, хаана хийлгэх, юуг анхаарах вэ

Өнөөдрөөс хийж эхлэх 450.000 тун вакциныг 225.000 хүнд хоёр тунгаар хийнэ. Астра Зенека вакциныг 0.5 миллитрээр ДЭМБ-ийн шаардлагыг хангасан өөрөө эвдэрдэг нэг удаагийн тариураар тарих аж. Ингэхдээ хоёр тунгаар дархлаажуулна..

Сэтгүүлч Т.Ундрахжаргал

   Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Pfizer, АstraZeneca вакциныг албан ёсоор бүртгэж аваад буй. Манай улс энэ оны нэгдүгээр сарын 10-нд Pfizer, АstraZeneca, Moderna гэсэн гурван вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн. Улмаар хүн амынхаа 60%-ийг корона вирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар төлөвлөсөн юм. Өчигдөр /2020.02.22/ БНЭУ-аас 150 мянган тун Астра Зенека вакцин ирсэн. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг өөрөө тариулж, ард түмнээ вакцинд хамрагдахыг уриаллаа.

-0.5 МИЛЛИТРЭЭР ХОЁР ТУНГААР ДАРХЛААЖУУЛНА-

   Өнөөдрөөс хийж эхлэх 450.000 тун вакциныг 225.000 хүнд хоёр тунгаар хийнэ. Астра Зенека вакциныг 0.5 миллитрээр ДЭМБ-ийн шаардлагыг хангасан өөрөө эвдэрдэг нэг удаагийн тариураар тарих аж. Ингэхдээ хоёр тунгаар дархлаажуулна. Эхний тунг хийснээс дөрвөн долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэснээр дархлаа тогтох юм байна. Ингээд хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш дор хаяж дөрвөн долоо хоногийн хугацаанд коронавирусийн эсрэг бүрэн дархлаа тогтоно. Moderna, Oxford/AstraZeneca зэрэг компанийн вакцины хоёр дахь тунг дөрвөн долоо хоногийн зайтай хийдэг бол BioNTech/Pfizer-ийн вакцины эхний тун хийлгэснээс хойш гурван долоо хоногийн дараа хоёр дахь тунг тарьдаг.

ВАКЦИНЫГ ЯМАР БҮЛГИЙН ХҮМҮҮСТ ЯМАР ДАРААЛАЛТАЙГААР ТАРИХ ВЭ:

  • Эрүүл мэндийн салбарын ажилчид-56.0 мянга
  • Хариу арга хэмжээний багийн ажилчид-52.8 мянга
  • 50-аас дээш насны иргэд-583.5 мянга
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд-230.8 мянга
  • Архаг суурь өвчтэй иргэд 276.9 мянга
  • Дайчлах боломжтой ажилчид 65.9 мянга
  • Стратегийн салбарын ажилчид 329.7 мянга
  • Боловсролын байгууллагын ажидчид 69.2 мянга
  • Бусад иргэд- 313.2 мянга

ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
  • Дулаан хувцаслах
  • Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
  • Вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх
  • Эмчийн үзлэгт орох
  • Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх
  • Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЛГЭЖ БОЛОХГҮЙ ХҮМҮҮС:

  • Хүүхдэд /18-аас дээш насны хүмүүст хийгдэх заалттай/
  • Коронавирусийн халдвар аваад өвчлөл үргэлжилж байгаа хүнд
  • Халуурсан болон халдварт өвчнөөр өвдсөн хүнд
  • Маш ховор тохиолддог харшлын урвал үзүүлдэг нь тогтоогдсон хүнд /Жишээлбэл, Pfizer вакцины бүрэлдэхүүн хэсэг болох Polyetheline Glycol(PEG) гэдэг бодисоос харшилдаг бол/ тус тус хийлгэж болохгүй.