богино мэдээ New

Тэтгэврийн доод хэмжээг нэмнэ

тэтгэврийн доод хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 300 мянгад хүргэх мөн хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж 40 мянгад хүргэхээр болжээ. .

   Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн улсын гурван талт хэлэлцээрийн явцын мэдээллийг сонсож хуралдаанаас тэтгэвэр нэмэх талаар тогтоол гаргалаа. Тодруулбал, ирэх 2018 онд тэтгэврийн нэмэгдэлд 161 тэрбум төгрөг зарцуулахаар уг тогтоолд тусгасан аж. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 300 мянгад хүргэх мөн хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж 40 мянгад хүргэхээр болжээ.