Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Говийн бүсийн чуулга харваа өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт боллоо. Уг харваанд монгол үндэсний сур харваанд 40 сумнаас 40 онож түрүүлсэн нэгэн тэмдэглэлт үйл явдал болжээ. Тодруулбал, үндэсний их сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Баян-Өлгий аймгийн Бугат сумын харъяат, Хаан банкны харваач Аймгийн мэргэн, спортын мастер Ж.Нарантуяа уг амжилтыг үзүүлсэн байна.
Ингэснээр эмэгтэй харваачдаас 40 сумнаас 40 оносон гурав дахь тохиолдол бүртгэгдсэн нь энэ аж. Өмнө нь Монгол Улсын Дархан мэргэн Х.Оюунчимэг, Гарамгай харваач Ч.Гандаваа нар тус амжилтыг үзүүлээд байсан юм.
Дашрамд дурьадахд харваач өндөр амжилт гаргаж, өндөр оноо авахад хамгийн чухал зүйл нь өөрийнх нь техник, чадамжаас гадна "нум, сум, хэрэглэл байдаг" талаар сур харваачид онцолдог. Ж.Нарантуяа мэргэний нумыг нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харъяат МУ-ын Гарамгай харваач Б.Бумцэндийн урлажээ.
Нийт сэтгэгдэл 0