Сэтгүүлч Л.Баатархүү
Сэтгүүлч би саяхан нэгэн танил бизнес эрхлэгч харилцагчтайгаа уулзтал “Wooow” гэж дуу алдам, “тэгмээрсэн дээ” гэж үг унагам зүйлс болов.
Учир нь шалтгаан нь энэ.
Монгол орны хангайн уулсын шил, өндөр бүсийн байгалийн зэрлэг нэрс жимсээс гаргаж авсан европ стандартын хагас хуурай өндөр зэрэглэлийн “Хотулун бэхи” дарс мэндэлжээ.
Монголчуудын дарсны хэрэглээ сүүлийн жилүүдэд “тун огцом” нэмэгдэж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрт байдаг тансаг болон ердийн ямар ч дарс Монголд бий. Гэтэл дарсны хэрэглээ ийм өндөр түвшинд ирээд байхад “өөрийнх нь эх орны брэнд дарс юусан билээ”, хэн нэгэнд бэлэг, сэлтэд өгчих дарс байдаг билүү гэж өөрөөсөө ч асуухад хариулт эс олдоно.
Гэхдээ Монгол дарс юугаараа өөр, юугаараа ялгаатай байх вэ гэдэг нь чухал. Монгол бол “органик”, “натурал” орон. Үүнийг “юм мэддэг” гадны ямар ч хүн хэлдэг, Монголоос махыг нь, байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнийг “заавал авна, аваад ирээрэй” гэж захих нь ч олон мянгаараа.
Тэгвэл энэ бүхний хариулт болсон, гол нь таримал биш “байгалийн цэвэр & зэрлэг” жимснээс тэр дундаа нам дор бус өндөр бүс, шилээс түүсэн жинхэнэ органик байгалийн бүтээгдэхүүнээс гаргаж авсан түүхий эдтэй “Хотулун бэхи” гэх энэ шинэ брэнд дарсыг Монголд үйлдвэрлэжээ.
Амсаж, амтлаад үзэхэд нэг тийм өөр, давтагдашгүй үнэр, амтыг мэдэрнэ. Ер нь бүтээгдэхүүний аливаа, амт үнэр үйлдвэрлэгчдийн сэтгэл зүрхтэй шууд холбоотой байдаг.
Магадгүй тус дарсны тэр амт, үнэрийг гаргах, худалдан авагчдынхаа сэтгэлд өөрийг мэдрүүлэх гэж олон сар, он цагийг туулсан байх.
“Үнэхээр монгол юм уу” гэж лонхыг нь эргүүлж, тойруулж үзвэл англиар хаяг, мэдээллийг нь бичсэн, гадны ямар ч “мундаг” дарсны энтэй эл бүтээгдэхүүн олон худалдан авагчийн сэтгэлийг хөдөлгөх нь дамжиггүй.
Чухал нь, бидний эх орны үйлдвэрлэгчээс, уул усныхаа зэрлэг түүхий эдээс боловсруулсан “нүүр улайлгахааргүй” брэнд өнгө төрхтэй бас амт, үнэртэй дарс гарч байгаа нь онцгой.
Дарсыг манай улсад хамгийн хүндтэй гэсэн хэн нэгэнтэйгээ хүндэтгэл, соёлын өндөр түвшний хэрэглээ байдлаар хүртдэг. Өөрөөр хэлбэл, захын хүнтэй “сто грамм” татдаг шиг юм болохгүй.
Хүндэтгэл, талархал, сайхныг хүсэх, мэдрэхээр төлөөлүүлж дарсыг хэрэглэдэг.
Энэ ч үүднээс хүндэлтгэл, соёлын өндөр хэрэглээний нэг хэлбэр нь дарс болжээ.
Хүртэж буй хүмүүсийнхээ сэтгэлийг хөдөлгөсөн монгол, энэ шинэ дарсны талаар багахан мэдээлэл цуглуулахыг хичээлээ.
Монголын их хатан Хотулун гүнжийн алдраар нэрлэсэн уг дарсыг монгол биохимичийн өвөрмөц технологи, дэлхийн дарсны стандартад нийцсэн байдлаар өндөр түвшинд боловсруулсан аж.
“Монгол орны байгалийн зэрлэг нэрс жимс болон эмийн ургамалын хандаар баяжуулсан учраас эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой, өндөр зэрэглэлийн дарс” гэдгийг үйлдвэрлэгчид нь онцлов.
Түүнчлэн үнэр амтны хувьд:
- Боловсорч гүйцсэн зэрлэг жимсгэний зөөлөн тансаг амт
- Эмийн ургамлын өвөрмөц модлог хуурай амт
- Цэцэгсийн тансаг үнэрийг мэдрүүлэх хагас хуурай (medium dry) улаан дарс аж.
Мөн “Эрүүл мэнд, гоо сайхан, амьдралын хэв маягт дараахи олон эерэг үр дүнгүүдийг “Хотулун бэхи” дарснаас хүртэж болно” гэдгийг технологичид нь ам бардам хэлж байна.
- Нэрс жимсний анагаах чанарыг алдагдуулалгүй хийсэн.
- Тослог ихтэй хонь үхрийн, махны хэрэглээ өндөр монголчуудын таашаалд төгс зохицож цусан дахь холестрин бууруулна.
- Хоолны шингэц сайжруулна
- Тархины үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой, ой тогтоолтыг сайжруулах, дэмжих бүтээгдхүүн
- Байглийн цэвэр жимс нь илчлэг (калори) бага
- Тогтмол бага хэмжээгээр (50 грамм-аас ихгүй) хэрэглэх нь нүдний хараа сайжруулна
- Нэрс жимсний агууламж дахь C аминдэм арьсыг гоёмсог болгоно
- Сэтгэл гутрал, стрессийг буруулна.
Мэдээж хэрэг аливаа бүтээгдэхүүн анхандаа танд дасаагүй амтыг ч мэдрүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр өөр. Технологи, онцлог нь цаашдаа бүр “ганган” болох биз.
Тэгээд ч тэр амт бол “тэгмээрсэн дээ” буюу хэн нэгэн хүндэтгэлд хүмүүст, гадны харилцагчиддаа бэлэглэхэд “нүүр улайлгахгүй” монгол дарс.
Эх орныхоо брэндийг дэмжих тутам энэ орны нэр хүнд эергээр илүү танигдах болно.
Дарсны албайн ёсны сошиал медиа хуудастай энд дарж холбогдоорой.
Нийт сэтгэгдэл 2
Зочин 11 сар
Ингээд хийж бүтээгээд байвал монгол дорхоо л сэв хийгээд босоод ирнэ. Үйлдвэрийн хамт олонд амжилт хүсье ээ. Хэрэглэгч болно
Зочин 11 сар
Өө ямар гоё юм бэ. Авна аа