Сэтгүүлч Н.Уранхолбоо
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2022 оныхоо ажлыг тайлагналаа. Энэ үеэр тус дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн тэргүүн Б.Энхболд ийн онцоллоо.
-Аливаа гамшгийн эрсдэл гэдэг бол хэлж ирэхгүй. Олон нийт Онцгой байдлын газрыг зөвхөн гал унтраах анги гэж бодоод байдаг. Гэтэл үер ус, бүх л гамшигт өөрсдийнхөө амь насаар тангараг өргөөд зүтгэж байгаа хүмүүс. Манай дүүргийн аврах ангиудын тоног төхөөрөмж боломжийн. Манай дүүрэг зуслангийн бүстэй. Энэ бүсэд гал түймэр гарах, халиа дош үүсэх, үер усны эрсдэл гээд их. Энэ бүхэнд онцгой байдлын залуус маань халуун хүйтэн, өдөр шөнө гэхгүйгээр олон түмний эд хогшлыг аюулаас хамгаалж байгаа буянтай хүмүүс.
Энэ дашрамд онцгой байдлын нийт алба хаагчиддаа шинэ оны мэнд хүргэе. Манай ИТХ-аас 10 гаруй алба хаагчийг шагнаж урамшуулж байгааг мөн дуулгъя.
Нийт сэтгэгдэл 0