Сэтгүүлч Н.Уранхолбоо
"Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо"-оос Ерөнхий сайдад мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын онцолсноор "Нийслэлийн замын түгжрэлийг шийдэхгүй бол 2025 он гэхэд Улаанбаатарчууд зургаахан км/цагийн хурдтай явах болчихоод байна" гэсэн юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараахи үүрэг, чиглэл, өөрийн санаагаа өгсөн юм.
- Эхний ээлжид богино хугацааны шийдэлд анхаарах,
 - Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах,
 - Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох,
 - Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах,
 - Хотын төвд барилга барихыг дэмжихгүй, харин хотын захад барилга баривал төсвөөс дэмждэг болох,
 - Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх,
 - Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох,
 - Хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох,
 - Нийтийн тээврийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтарч шийдэх боломжийг судлах,
 - Алхах болон дугуй унахад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судлах,
 - Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах,
 - Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах,
 - Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох,
 - Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах,
 - Хотын төвд баригдах барилгуудад зогсоолын стандарт тогтоох,
 - Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах,
 - Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох,
 - Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах,
 - 1-р эгнээнд орхисон машины торгууль, шийтгэврийн орлогыг түгжрэлтэй холбоотой ажилд зарцуулдаг болох талаар судлах,
 - Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх,
 - Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг судалж тогтоох.
 

                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                
                    
            
Нийт сэтгэгдэл 1
Зочин 4 жил
да хүрээ .өгөөмөр .барс.хархорин .сутай зуун айл зэрэг захууд. драгон .зүүн авто вокзалыг нэн түрүүнд гаргахад л түгжрэл овоо багасна даа. хотын баруун зүүн хоёр талд зах болон авто вокзал хамтад нь барих хэрэгтэй.итөр зохих эрх зүй орчныг нь бүрдүүлээд өгөхөд л хувийн хэвшлийнхэн тун хурдан хийчих нь дээ.