богино мэдээ New

Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос уриалга гаргалаа

Дээрх “УРИАЛГА”-ыг дэмжиж хамтран ажиллахыг ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН мэргэжлийн холбоод, редакцуудад УРИАЛЖ байна. .

Нийт хүн ам, нийгмийн эрүүл мэндийн төлөө “COVID-19” цар тахлын эсрэг “ВАКЦИНЖУУЛАЛТ”-ын ажлыг зохион байгуулж байгаа Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шуурхай багт талархал илэрхийлье.

Улс оронд өрнөж буй бодит нөхцөл байдал, Төр засаг, Улсын онцгой комиссын шийдвэрийг баталгаатай эх сурвалжаас түргэн шуурхай мэдээлж, иргэдийн мэдэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд хамгийн түрүүнд галын шугамд эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчидтай мөр зэрэгцэн ажилласан нь ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН сэтгүүлч, сурвалжлагч, ажилтан албан хаагчид билээ. 
Эрсдэлтэй, хүнд нөхцөлд өөрийн амь нас, эрүүл мэндээ хоёрдугаарт тавьж иргэдийн мэдэх эрхийн төлөө хөдөлмөрлөсөн ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫНХАН-ыг вакцинжуулалтад яаралтай хамруулахыг Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн онцгой комиссын бүрэлдэхүүнээс хичээнгүйлэн хүсч байна. 
Дээрх “УРИАЛГА”-ыг дэмжиж хамтран ажиллахыг ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН мэргэжлийн холбоод, редакцуудад УРИАЛЖ байна. 


НИЙСЛЭЛИЙН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО


Улаанбаатар хот 
2021.03.10