богино мэдээ New

Ш.Адьшаа: Аль ч тохиолдолд ард түмэнтэйгээ ховдчуудтайгаа хамт байх болно

Би “Аль ч тохиолдолд ард түмэнтэйгээ, Ховдчуудтайгаа хамт байна аа. Ховд нутгийн минь иргэд сонгогчид та бүхэн Ардчилсан намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй..

/УИХ-ын сонгуулийн 16-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ширнэнбаньдын АДЬШААГИЙН сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагааны үеэр хэлсэн үг/

   Өнөөдөр Ардчилсан намын “Өрх бүрд өсөлт” мөрийн хөтөлбөрийг хурайлан дэмжиж, бас миний “Тэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлт”- ийн бодлогыг талархалтай хүлээн авч, энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ болон нийт Ховдчууддаа энэ өдрийн мэндийг хүргье.
Баруун Монголын олон ястан ард түмэн хэдийнээс эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёсны төлөө өөрийн амь насыг ч үл хайхран тэмцэж ирсэн баатарлаг түүхтэй.
Хаан Галдан тэргүүтэй хөх өвгөдийнхөө сүр хүчинд нэгэнтээ мэхийцгээеээ.
Тиймээ, шударга ёс бол Ховдчуудын нэр төр, юугаар ч сольшгүй үнэ цэнэ юм аа. Тиймээс ч миний бие өрх бүрд эдийн засгийн өсөлтийн ач тусыг шударгаар мэдрүүлж, тэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлт рүү Ховдчуудаа дагуулахаар энэ удаагийн сонгуульд оролцож байгаа.
Сонгуулийн сурталчилгаагаа хийж Ховдынхоо 16 сум, аймгийн төвийнхөө иргэдтэй уулзаж ярилцаж байхад түмэнтэйгээ хамтарч хийж бүтээсэн он жилүүд бидэнд ямар их үнэ цэнэтэй байсан тухай сайхан энергийг авч, эрч хүч улам бүр нэмэгдлээ.
Өнгөн дээрээ болоод байгаа мэт боловч, үнэн чанартаа Ховд аймгийн хөгжил, өсөлт суларч эдийн засгийн тэнцвэр алдагдаж байгааг олон баримт жишээ харуулах болов.
Тиймээс би дэд бүтцэд анхаарч ус дулааны асуудлыг шийдвэрлэх, бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ипотекийн болон бусад зээлийн хүүг бууруулах, агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх, татварын таатай нөхцөл бий болгох замаар, тэнцвэртэй хөгжил рүү Ховдчуудтайгаа хамт алхахын төлөө, #тэнцвэртэй хөгжил, #тэнцвэртэй өсөлтийн цоо шинэ бодлогыг ард иргэддээ сонгочиддоо өргөн дэвшүүлсээн.
Ардчилсан намын зүгээс танилцуулж байгаа “Малчин өрх бүрийг бизнес эрхлэгч болгон хөгжүүлж тогтмол орлоготой, тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх “Чинээлэг малчин”, “Шинэ хөдөө”, “Шинэ сум” хөтөлбөрүүдийг би идэвхийлэн дэмжиж байгаа.
Тэнцвэргүй хөгжлийн өртгийг багасгаж, алслагдсан нутгийнхаа айл өрх бүрд өсөлтийг мэдрүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе.
Би бас байгалийн баялгийн үр өгөөжийг өрх бүрд өв тэгш хүртээх, баялгийн сангийн тухай хуулийг батлан хэрэгжүүлэхийн төлөө нэр дэвшиж байгаа.
Дөнгөж сая миний бие, сонгуулийн сурталчилгааныхаа хаалтанд хүрэлцэн ирэхийнхээ өмнө сонгогч Ховдчуудынхаа сэтгэгдлийг харлаа.
Ховдчууд маань “Аль ч тохиолдолд Ш.Адьшаагаа сонгоно” гэсэн сэтгэлийн түрлэгээ илэрхийлж байгаа юм байна.
Би та нартаа бас нэгэн зүйлийг хэлэхийг хүслээ.
Би “Аль ч тохиолдолд ард түмэнтэйгээ, Ховдчуудтайгаа хамт байна аа. Ховд нутгийн минь иргэд сонгогчид та бүхэн Ардчилсан намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй.
#УУХАЙ_УУХАЙ_УУХАЙ

УИХ-ын 16-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч 

Ширнэнбаньдын Адьшаагийн Сонгуулийн штабаас