богино мэдээ New

Б.Булганы мэдүүлэг зөрснийг 1999 онд баталж байжээ

Гэхдээ л гэр орноо цэвэрлэчихсэн байсан нь хачин санагдсан. Булган хүмүүс орж ирэх байх гэж бодоод гэрээ янзалчихлаа гэж байсан....

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороолол 4 дүгээр байр, 3 дугаар орц, гурван давхарт 42 тоотод 1998 оны аравдугаар сарын 2-ны орой өөрсдийгөө Батаа Оюунаа хэмээн дуудсан сүх барьсан хоёр этгээд хүний аминд хүрч, ор мөргүй алга болсон тухай мэдээ аравдугаар сарын 03-ны 06 цагт радиогийн долгионоор цацагдаж олон хүнийг цочирдолд оруулсан юм. 
 

Тэд үнэхээр шунахайн сэдэлтэй дээрэмчид байв уу. 
Эсвэл...

Алуурчдын гарт амиа алдсан хүн бол Монголын ардчилсан хувьсгалын анхдагч, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг байсныг орон даяар зарлах тэр мөчид хүн бүр алуурчдыг барих хэрэгтэй. Энэ бол улстөрийн аллага гэх сэжиг таамгийг өөрийн эрхгүй дэвшүүлж, Цагдаагийнхан алуурчдыг барина хэмээн ам бардам амлаж байв. Учир нь энэ аллага гэрчтэй бас эд мөрийн баримттай...
Хэрэг гарсны маргаашаас эхлэн манай сонины сэтгүүлчид хэргийн газарт очиж мөрдөгчдөөс дутахгүй ажиллаж багагүй баримт дэлгэсэн байдгийг эргэн санах хэрэгтэй. Тэд нэг биш гэрчтэй уулзаж, тэдний хэлж ярьсныг тэмдэглэн үлдээсэн байгаа юм. Хэрэг хуучирдаггүй учраас баримтыг эргэн сөхье. / Гэхдээ тухайн үед шар сонинууд хэвлэлийн зах зээлд дэндүү эрээ цээргүй өрсөлдөж байсан учраас зарим нэг зүйлсийг дэгсдүүлж байсныг үгүйсгэх аргагүй юм /
10 дугаар сарын 2-ны орой С.Зориг агсны орцныхон эмэгтэй хүн эхлээд хашгирсан гэдгийг дуу нэгтэйгээр хэлдэг. Гэвч тэр орцонд эхнэрээ гөвшдөг эр долоо хоногтоо хэд хэдэн удаа орилоон хашгираан үүсгэдэг байснаас үүдэн цагдаад хандаж төвдөөгүй гэж мэдүүлсэн байдаг аж. Тэр өдрийн гэрч болсон орцны зарим хүмүүс болоод гэмт хэргийн дараа С.Зоригийн гэрт очсон зарим гэрчийн яриаг эргэн сурвалжиллаа.

Гэрч 1
Орцны иргэн Н...

МN25 телевизийн “Зөгий” кино дууссаны дараахан  эмэгтэй хүний хашгирах дуу гарсан. Орцонд эхнэрээ гөвшдөг залуу амьдардаг учраас тэрний ээлжит тавьтаргүйтэл гэж бодоод өнгөрсөн. Гэтэл нэг их удалгүй хүү маань УИХ-ын гишүүн С. Зориг хүнд хутгалуулчихлаа гэсээн орж ирсэн. Сандарсандаа шууд л цагдаа руу утасдсан. 

Гэрч 2
Орцны хөрш...

22.30 цагийн үед хөрш айлын эмэгтэй чангаар хашгирч, нааш цааш нь юм шидэх бөөн дуу гарсан. Айл гэрийн хэрүүл монголчуудын хувьд гэм биш зан учраас болдог л юм гэх юм л бодоод өнгөрсөн. Сонирхолтой нь яг тэр үед утас ажиллахаа больсон. Мөн орц харанхуй болсон.

 

Хэрэг гарсны дараа талийгаачийнд очсон 
гэрчүүдийн яриа


Гэрч  1
Уг нь С.Зоригтой их нэг фракцад харьяалагдаж, түүнтэй олон зүйл дээр санал нэгдэж, санаа бодлоо хуваалцдаг байлаа. Гэвч тэр шөнө над руу хэн ч утасдаж энэ тухай мэдээ дуулгаагүй. Өглөө радиогоор сонсоод л бушуухан хувцаслаад гарлаа. Үүрээр намайг ороход Булган үүднийхээ дрожийг хуулчихсан, обойгоо цэвэрлээд, энд тэнд үсэрсэн цусны толбыг угааж байсан. Надад эвгүй санагдаад “Энэ чинь хэргийн баримт болно. Цэвэрлэх цаг нь болоогүй” гэж хэлээд ихэд эвгүйцсэн. 

Гэрч 2
Нас барсан тухай нь гэр бүлийнх нь хүн надад анхалж хэлсэн.  Нөгөө Зоригийг чинь нүүрэндээ масктай хүн орж ирээд хутгалчихлаа. Цус нь гоожоод хэвтээд байна гэсэн... 
Сандраад л бушуухан очлоо. Цагдаагийнхан оччихсон байсан ч нэг л албаны биш байдлаар хэрэгт хандаж байгаа мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байлаа. Талийгаачийг маш олон хутгалчихсан, гэр нь цусанд автчихсан. Цогцсынх нь дээгүүр хүмүүс алхаж гараад байгаа нь надад эвгүй харагдсан учраас дээгүүр нь цагаан даавуу авч бүтээсэн юм. Ноцтой нь С.Зоригийн цогцсонд Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны сайдын тушаал гаргаж комисс томилолгүйгээр задлан шинжилгээ хийсэн байдаг...

/Нийслэлийн прокурор Д.Даваадорж/
Анх хэргийн газрын үзлэг хангалтгүй хийгдсэн нь тодорхой болсон.  Хэргийн газарт үзлэг хийхдээ хивсэнцрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй байсан. Гэтэл Зориг агсны гэрийнх нь балкон дээр байсан юм билээ. 
Хэргийн эд мөрийн чухал баримт байж болох энэхүү хивсэнцрийн талаар элдэв янзын мэдээлэл байдаг.


Гэрч 3
Намайг ороход үүднийхээ хивс, коридорынхоо цаасыг сольчихсон байсан. Өглөө 10-11 цагийн үед очсон болохоор цагдаагийнхан аль хэдийнэ мөрдлөгөө явуулж, авч явах зүйлсээ аваад явчихсан байсан. Гэхдээ л гэр орноо цэвэрлэчихсэн байсан нь хачин санагдсан. Булган хүмүүс орж ирэх байх гэж бодоод гэрээ янзалчихлаа гэж байсан...

Эх сурвалж: www.assa.mn