богино мэдээ New

С.Амарсайхан: 50 саяыг өгвөл цагаан жагсаалтад оруулна гэж ирсэн

Оюуны ундраа группийн ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан “50 саяыг өгвөл цагаан жагсаалтанд оруулна гэж ирсэн. Өгөхгүй гэсэн. Хариу нь хар жагсаалт гэнэ” хэмээн жиргэжээ..

Монголын залуучуудын холбооноос 2016 оны сонгуульд сонгож болохгүй улс төрчдийн хар жагсаалтыг гаргасан. Мөн сонгох нь зүйтэй хэмээх цагаан жагсаалтыг ч гаргасан.

Энэ талаар Оюуны ундраа группийн ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан “50 саяыг өгвөл цагаан жагсаалтанд оруулна гэж ирсэн. Өгөхгүй гэсэн. Хариу нь хар жагсаалт гэнэ” хэмээн жиргэжээ.

Харин түүний хариуд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат "гүтгэлэг" хэмээх товч хариултыг өглөө.

Дашрамд дурьдахад сонгож болохгүй хар жагсаалтад хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, дуучин Г.Эрдэнэтунгалаг нар хүртэл багтсан нь хүмүүст ихээхэн эргэлзээ төрүүлсэн. Тэд төрийн албанд ажиллаж, улстөрд хүч үзэж байгаагүй ч ийнхүү хар жагсаалтад багтаасан нь хачирхалтай.

Эх сурвалж: www.time.mn