богино мэдээ New

Нэр дэвшигчдийг тодруулах хугацаа 14 хоногоор хойшиллоо

Ингэснээр ирэх зургаадугаар сарын 29-нд болох сонгууль намын жагсаалтаар парламентад гишүүнээр суух боломжгүй болж буй юм. Түүнчлэн энэ сарын 5-9-ний хооронд намууд нэр дэвшигчдээ тодруулах байсан боловч дээрх нэмэлт, өөрчлөлтэй холбогдуулан тавдугаар сарын 20-23 хүртэл хойшиллоо. .

    Сэтгүүлч Н.Уранхолбоо /www.tugeene.mn/

   Үндсэн хуулийн цэцийн түдгэлзсэн "Жагсаалтаар УИХ-д орохыг Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн заалттай холбогдуулан өчигдөр оройн 22:00 хүртэл УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж шийдвэрээ гаргалаа. Ингэснээр ирэх зургаадугаар сарын 29-нд болох сонгууль намын жагсаалтаар парламентад гишүүнээр суух боломжгүй болж буй юм. Түүнчлэн энэ сарын 5-9-ний хооронд намууд нэр дэвшигчдээ тодруулах байсан боловч дээрх нэмэлт, өөрчлөлтэй холбогдуулан тавдугаар сарын 20-23 хүртэл хойшиллоо. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийн квот өмнө нь 30 байсныг өөрчилж 20 болгосон. Нөгөөтэйгүүр сонгуулийг 76 жижигрүүлсэн тойргоор явуулахаар болсон нь нэгдүгээрт ард түмэн төлөөллөө өөрсдөө сонгох боломж олгож буй хэдий ч ийм тойрогт улс төрийн жижиг намууд мөн хөрөнгө чинээ багатай нэр дэвшигчдэд халгаатай сонгууль болох юм.