богино мэдээ New

Өнөөдөр болох үйл явдал

Форд, Яахоо, Дэлл, Миксрософт зэрэг дэлхийд алдартай компаниудын чанарын стандартыг баталгаажуулсан олон улсын чанарын байгууллага Монголд төлөөлөгчийн газраа нээж байгаа талаар 11:00 цагаас Чех элчингийн хажуугийн скай оффисын хурлын танхимд мэдээлэл хийнэ. Утас 88993566.

Улаанбаатар хотод

  • Хэвлэлийн хүрээлэнд 11:00 цагаас Монголын үсчин, гоо сайханч, make up-чид маань Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тухайгаа болон бусад амжилтын талаар хэвлэлийн хурал зарлалаа. 
  • Мөн Монголбанкинаас зохион байгуулж буй эдийн засгийн ахисан түвшний сэтгүүлчдэд зориулсан сургалт 11:00 цагаас төв банкин дээр болох юм байна. Холбоо барих 11-310081
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөлийн хурлаар 2016 онд Монгол Улсын хэмжээнд тариалах үр тариа, төмс хүнсий ногооны үрийн чанар, нөөц, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг 14:00 цагаас хэлэлцэнэ. Уг хуралд ОБЕГ, ХХААЯ, ТЭДСангийнхан оролцох юм. Хаврын тариалалтаар стандартын шаардлага хангасан үр бэлэн эсэх зэрэг мэдээллийг аваарай. Холбогдох утас: 91989890
  • Бага боловсролын монгол хэлний хичээл, суурь боловсролын сургалтыг дэмжих зорилгоор нийслэлийн Баянгол дүүргийн Үндэсний лаборатори 28-р сургууль “Сайн хичээл-үйл ажиллагаа” дүүргийн зөвлөгөөнийг өнөөдөр 08:30-16:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэ зөвлөгөөний хүрээнд багш нар заах аргын шинэ туршлага солилцож, технологоор дамжуулан хүүхэд бүрийг хөгжүүлэх талаар санал солилцох юм. Зөвлөгөөний явцад багш нар сайн туршлагын эссэ, илтгэл хэлэлцүүлж, хичээл заахаас гадна, сурагчдын урлагийн тоглолт болно. Мөн цөм хөтөлбөрийн хэрэгжилт, арга зүйн ололт амжилтын үзэсгэлэн гаргах юм байна. “Сайн хичээл-үйл ажиллагаа” зөвлөгөөнд БСШУЯ, НИТХ, Нийслэлийн Боловсролын Газар, Баянгол дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд, ЕБС-иудын захирал, менежер, нийгмийн ажилтнууд оролцох аж. Уг зөвлөгөөнийг тус сургууль бага боловсролын хүрээнд хоёр дахь, суурь боловсролын хүрээнд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой.  Холбоо барих 88632833 /Тус арга хэмжээний хэвлэл мэдээлэл хариуцсан багын ахлагч багш Н.Батжаргал/
  • Замын цагдаагийн газрын хурлын зааланд "ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ" өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүүхэд осол хэрэгт өртөж байгаа өнөөгийн нөхцөл байдлаар хэвлэлийн бага хурал 11:00 цагт болно.
  • Форд, Яахоо, Дэлл, Миксрософт зэрэг дэлхийд алдартай компаниудын чанарын стандартыг баталгаажуулсан олон улсын чанарын байгууллага Монголд төлөөлөгчийн газраа нээж байгаа талаар 11:00 цагаас Чех элчингийн хажуугийн скай оффисын хурлын танхимд мэдээлэл хийнэ. Утас 88993566
  • Өнөөдөр "Олон улсын бурханы шашинтны өдөр” тохиож байгаа. Энэ хүрээнд 11:30 цагаас МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Да лам мэндчилгээ дэвшүүлж, айлдвар сургаалиа айлдана. хийдийн нийт лам хуврагууд Гавсүм, Шашин дэлгэхийн ерөөл, Жинлавцогзол хурах юм байна. Холбогдох утас: 88 081261