богино мэдээ New

Хотжилт роман долоодугаар хэсэг

Уржигдархан гэрт нь зочилсон сайхан согоо инээмсэглэх, ярвайхын аль болох нь мэдэгдэхгүй Содномруу дөхөн алхана, мань эр ч сандарч байгаагаа нуух гэж хичээн хараагүй мэт жүжиглэн норгочихсон гараа хувцасандаа сэмхэн арчин суутал, хүүеэ хэн билээ хэнээ нааш ирээ гэж тэнэг хөдөөниийх гэж хэлсэн хоолойноосоо хол илүү эелдэг ялдамаар дуудлаа, .

Долоодугаар хэсэг         Эрхэмбаярын Миеэгомбо

Нэг дуу аялаад дуусахын алдад уржигдархан гэрт нь зочилсон сайхан согоо инээмсэглэх, ярвайхын аль болох нь мэдэгдэхгүй Содномруу дөхөн алхана, мань эр ч сандарч байгаагаа нуух гэж хичээн хараагүй мэт жүжиглэн норгочихсон гараа хувцасандаа сэмхэн арчин суутал, хүүеэ хэн билээ хэнээ нааш ирээ гэж тэнэг хөдөөниийх гэж хэлсэн хоолойноосоо хол илүү эелдэг ялдамаар дуудлаа, Содном өө за гэж дуулгавартай нь аргагүй ухас хийн, гүйх нь холгүй юм болж очин сайн байна уу? Та нар сайн явж ирсэн үү? гэж мэнд мэдэн хамт цааш алхлаа, гэнэт хүүшээ чамд чемодан, цүнх энэ тэр байхгүй байсан юм уу таксинд энэ тэр юм хумаа мартчихаагүй биздээ олдохгүй шүүдээ гэж надад хамаагүй шүү гэсэн санаа агуулан анхааруулав. 

Содном байхгүй ээ миний ачааг та нараар өгөөд явуулчихсан байна лээ гээд их өндөр барилгын шилэн хаалгаар орлоо, ороход нь үүдний чулуун ширээний ард нүүрээ гурилдсан нэг хүүхэн баясан инээж толгой дохин сууна, манай муу Рашаан сувилал л ийм байдагсан гэсээр эргэн тойрноо дээгүүр доогуургүй ажин үгүй бас ийм газар байх гэж бас байдагаа гээд өөрийн мэдэлгүй цү цү цү гээд гаслаж орхив, Батнасангийн бага охиныг Нараа гэдэг бөгөөд Содномтой үе тэнгийн. Нараа ч амаа даран шоолж инээн хамтдаа цахилгаан шат хүлээнэ, ээжийнх нь үздэг Солонгос кинон дээрээс л цахилгаан шат гэдэг зүйлийг үзэж байснаас суух нь битгий хэл бараг зориулалтыг нь ч мэдэхгүй Содном төмөр хаалга нээгдэнгүүт Нарааг даган гайхсаар орлоо, шил толь болсон гялтайсан жижиг өрөө дээш хөдөлтөл юу вэ гэж хойш хана налан Нараагийн зүүн гарын бугуйнаас тас атган бахирж гарав, нөгөө амаа дарж инээгээд байсан боловсон охин чинь татаж унах шахам чанга чанга инээж зүгээрээ энэ чинь цахилгаан шат гэдэг байхгүй юу чамайг энэ байшингийн дээд давхарт хүргэж өгч байгаа гэсэн үг зүгээр битгий ай гэж инээдээ барьж чадахгүй инээсээр тэндээсээ буулаа. 

Содном саяын болсон явдалаасаа ичээд нүүр нь улайлгасан төмөр шиг болж аргагүй л тэнэг хөдөө юмдаа би гэж бодон Нараагаас хүүе хүнд битгий хэлээрэй би сууж үзээгүй юмаа тэгээд л мэдсэнгүй Насаа ах сонсвол шоолоод салахгүй шүү гэсэнд, Нараа за хэлэхгүйдээ зүгээр энэ манайх гээд нэг хаалгаар орууллаа. 
Батнасангийнх гэдэг айл үнэхээр тансагийн тансаг, хананд нь хүрчихвэл хар болгочихмоор, хаана ч суусан халтартуулчихмаар, хаашаа л харна бүх зүйл нь гялалзаад л байв.
Насаагийн эхнэр Хүрлээ өө миний дүү сайн явж ирэв үү гутлаа тайлаад дээшээ суу, Алив Нараа ээж нь хоол хийчихсэн байгаа дээжийг нь аавынхаа аяганд хийж тавиад Содномд цай хоол хийж өгөөд өрөөг нь үзүүлээд танилцаад байж байгаарай, ээж нь гарлаа гээд өрөөрүүгээ оров.

Нараа ёоох ядаргаа гээд шивнэж хэлсэн ч Содномд сонсогдтол хэлчихэв, мань эр ч сонсоогүй дүр эсгэн гутлаа тайлан жийргээ эвхэн гутлын түрүүндээ хийн хромоо янзлан тавиад зогстол, Хүрлээ эгч нь за Содном гэртээ байгаа юм шиг байгаарай тийшээ суу, Нараа чамд өрөөг чинь үзүүлэх байх, тэгээд Нараатайгаа сайн танилц гэж шулганан яарсаар зөрөөд гарав. Нараа ч ээжийнхээ хэлсэнчлэн өрөө чинь энэ байна, чиний юмнуудыг би дээшээ зөөж гаргасан шүү надад баярлаарай чи өртэй шүү гээд өрөөнөөс гарлаа Содном ч энэ хотынхон чинь яасан ч нэхэл хатуутай юм бэ юм л болвол өртэй шүү гэх юм гэж битүүхэн дургүйцэн Нараагийн араас даган явтал энэ гал тогоо одоо харин өөрөө өөртөө үйлчлээд хоол цайгаа аягалаад идчих, аан бас аавд нэг аяганд дээжийг нь авчихаарай за гэж хэлээд өрөөрүүгээ гүйгээд хаалгаа тас хийтэл хаав.

Содном гэх залуу чинь орж ирээд 5 минут болоогүй айлдаа тэгж дураараа аашлан явах нь битгий хэл өдийг хүртэл хамт амьдарсан ээжийнхээ гал тогооноос дураараа юм авж идэж, ууж үзээгүй шахуу тийм л ёс журамтай хүн. 

Айлын гэрт яахаа мэдэхгүй дэмий л худлаа эргэн тойрныг ажин алхалж жаазтай зураг үзэн, цэцэг үнэрлэн, ээээ Монголоо гэж ядаж л гэрт нохой, шувуу орж ирэхэд хүртэл хөөж гаргадаг даа мань шиг юмыг ч амьтаны чинээ тоохгүй юм байна гэсээр зааж өгсөн өрөөрүү нь орлоо. 

Бүх л зүйлийн талаар бодлогоширон, эргэцүүлж дүгнэлт хийж чаддаг Содном арга ч үгүй юмдаа энэ бид хоёрын өссөн газар, сурсан зүйлүүд тэс өөр шүү дээ, хөдөө энэ бүсгүй очихдоо бид нарын зарим зан чанарыг гайхсан л байхдаа гэж нэг зөвтгөн, үгүй бас гэхдээ л хөдөөний бид нарт муу муухай зан чанар байлаа байлаа гэхэд алсаас яваа хүнд аяганы амсар зуулгадаггүй зан чанар гэж бас юу байхавдээ гэж гоморхон цүнхтэй хувцасаа задлан бүгдийг нь дахин эвхэн хийчихээд

Утсаа гарган ээж яагаад надруу залгахгүй байгаа юм бол гэсээр гэрлүүгээ залгалаа, тэгсэн холбогдох боломжгүй гэсэн хариу сонсож айн сандарч эхлэв, унинаас өлгөөтэй байдаг хар утас нь холбогдохгүй байсан удаа нэг ч үгүй учир аймшигтай санагдсан байх, тэгж яарсаар хажуу айлын утасруу залгасанд нэг ч дуудуулалгүй маш хурдан авсан нь ээж нь байв, миний хүү юу? за юу боловоо? чи чинь залгадаггүй хүүхэд юмаа! очив уу? яав ийв? хаана байна? гээд амыг нь ухаж эхлэв.

Гэрээс нь залгахгүй байсан шалтгаан нь утаснынх нь цэнэг дуусч тэрийг нь ганцхан манай хүн л цэнэглэж чаддаг байсанд байлаа, иймэрхүү жижиг сажиг зүйлсээс эхлээд аав, ээж хоёрынх нь гар мухардаж, ядаж л хажуу айлын утас нь нэгжгүй бас сүлжээ нь өөр байж тааран, ээж нь тэр айлын цэнэгтэй утас атган миний хүү энэрүү л залгана даа гээд хүлээж байсан юмсанж, Содном ч ээжийнхээ захиснаар юм үзэж нүд тайлж явсаар ээжий аав хоёрлуугаа залгахаа умартсан хэрэг.

Утсаар болсон бүх явдалаа ярин яаж цэнэглэдэгийг нь зааж өгсөөр байтал дансанд нь байсан 12000 гаран нэгж дуусч дуудлага нь тасарлаа. 
Эээээээ п*здааааа гэж хараан дэлгүүр нь хаана байдаг юм болдоо гадаа ч дэлгүүр харагдаагүй дээ, гараад явчихвал дэлгүүр ч үгүй, эргээд энэ гэр ч үгүй болох байхдаа гэж хараахаас өөр юм хийж чадахгүй сууна, ядаж байхад яр гэгчээр ам нь омголтож, шингэний агуулах нь дүүрч тэвдүүлж эхлэв.
Ямартай ч 00 олж оръёдоо гэж өрөөнөөсөө сэмхэн гараад энэ яг л мөн байх гэсэн нэг хаалгыг жаахан зай гарган шагайтал усанд ордог ванн, гойжуур хоёр л харагдсанд, 00 биш байна шдээ Нараагаас асууснаас, өмдөндөө тавьсан нь дээр биз гээ бодсоор эргэн өрөөндөө орлоо.
Мэдээж шүүдээ хэн нь Содномд 00, шүршүүр хоёр хамт нэг өрөөнд байдаг гэж хэлэх вэ дээ!

Ажил гаран аймгийн төв ороод хонох болвол таньдаг айлд хоноглоно, хонуулсан айл хоноцдоо дургүйлхвэл дараагийн удаа хямдханыг нь бодон дотроо 00-гүй буудалд бууна, сувилалд хүн эргэж очиход зөвхөн 00-той өрөөнүүдтэй, саяын болсон эндүүрэл бол буруу өрөө онгойлгочих вий гэсэндээ дөнгөж завсар гарган хараад ванн гойжуур хараад буцсан.

Хотоос хөдөө очсон нэг охин худгийг 00 байна гээд км гаран алхаж очоод 00 биш байна лээ гэж ирсэнтэй яг адилхан хөгтэй юм болсон.
Хот, хөдөөгийн ялгаа адгийн нэг муу 00-с ингэж том ажиглагдаж байхад ухамсар, ёс суртахуун, хүмүүжил, сурч мэдсэн зүйл, бусадтай харилцах харьцаан дээрээс яах нь тодорхой гэдгийг Содном, Нараа хоёрын хэн хэн нь хараахан ухамсарлаагүй байлаа. 
Нэрлэхүү, ичэмхий зангаасаа болсон Содном хүн болгоны амны уншлага болсон айхавтар нэгэн хараалыг хэлэн яах гэж ирэвээ гэхээс өөр үггүй сууж байтал танихгүй дугаараас дуудлага ирлээ...