богино мэдээ New

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос "Дэлхийн конгресс-2023"-д оролцлоо

Хог хаягдлын Дэлхийн чиг хандлага нь хиймэл оюун ухааныг хог хаягдлын нэгдсэн системд ашиглах, нийгмийн цахим сүлжээ, сошиал медиаг хог хаягдлыг бууруулах ашиглах, хог хаягдлын эрчим хүчний станцыг олшруулах гэх мэт сэдвүүд дээр илүү анхаарал хандуулж буй аж..

   Олон улсын хатуу хог хаягдлын холбооноос жил болгон зохион байгуулдаг 39 дэх "Дэлхийн конгресс-2023" Оманы султант улсад Цэвэр-Тэг /Net zero/ уриан дор зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Монгол Улсаас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтнүүд оролцсон байна. Тус конгрессд 80 гаруй улсын 1’000 гаруй улсын төрийн болон хувийн хэвшлийн зочид төлөөлөгч нар оролцжээ. Оманы султант улсын хувьд хог хаягдалдаа богино хугацаанд дэвшил гарган 180 гаруй хогийн цэгийг 16 болтол бууруулсан тэргүүн туршлагатай улс аж. Гол онцлог нь төр хувийн хэвшлийг хог хаягдлын салбарт хамгийн ихээр хэрэгжүүлэгч улс гэдгийг төлөөлөгчид тодотгож байв. Чуулганд Оманы султант улсын хөрөнгө оруулалт, сангийн сайд оролцсон байна.
  Энэ үеэр Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын алба Бельги улсын Антверп хотын хог хаягдлын платформыг судлан, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжийн талаар хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн Малайз улсын хатуу хог хаягдлын холбоотой хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцов. 
  Хог хаягдлын Дэлхийн чиг хандлага нь хиймэл оюун ухааныг хог хаягдлын нэгдсэн системд ашиглах, нийгмийн цахим сүлжээ, сошиал медиаг хог хаягдлыг бууруулах ашиглах, хог хаягдлын эрчим хүчний станцыг олшруулах гэх мэт сэдвүүд дээр илүү анхаарал хандуулж буй аж.