богино мэдээ New

Москва хот руу агаараас цохилт өгч эхэллээ

Оросын талаас Украйны иргэний байгууламжид руу олон удаа агаараас довтолж байв. Гэвч Украйны талаас Оросын иргэний байгууламж руу ямар нэгэн довтолгоог өнөөдрийг хүртэл хийгээгүй байсан юм..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Оросын халдан түрэмгийлэл сүүлдээ бүрэн дайны байдал руу орлоо. Өнөөдөр өглөө Украйнаас нисгэгчгүй найман онгоц Моксва хот руу довтолжээ. 

Оросын талаас Украйны иргэний байгууламжид руу олон удаа агаараас довтолж байв. Гэвч Украйны талаас Оросын иргэний байгууламж руу ямар нэгэн довтолгоог өнөөдрийг хүртэл хийгээгүй байсан юм.

Харин өнөөдөр өглөө Москва хот агаарын цохилтод өртөж хэд хэдэн барилга гэмтсэн байна. Хүний амь эрсэдсэн мэдээлэл хараахан гараагүй ч хоёр хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байгаа аж. Уг халдлагаас хэдэн цагийн өмнө Украйны нийслэл Киев рүү агаараас довтолжээ. 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр "Нийт найман ширхэг нисгэгчгүй онгоц довтолсон ч бүгдийг нь газар агаарын систем устгаж чадсан" гэлээ. 

Тус улсын ерөннхийлөгч В.Путин "Бидний хүлээн зөвшөөрөх ёстой бас нэгэн бодит байдал ирж байна. Украйны халдан сүйтгэх, террорист ажиллагаа улам бүр даамжирах нь гарцаагүй. Тиймээс бид батлан хамгаалах, аюулгүй байдлыг эрс чангатгах хэрэгтэй" хэмээжээ. 

Одоогийн байдлаар Украйнаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. 

Москва дайн

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1