богино мэдээ New

Сүхбаатар дүүрэг АНУ-ын Фэйрбакс хоттой хамтран ажиллана

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд ИТХ-ын төлөөлөгчид АНУ-д хийсэн албан томилолтын хүрээнд Виржиниа мужийн Фэйрбакс хотын Захирагч Давид Л.Мэеэр, хотын зөвлөлийн гишүүд болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийлээ..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд ИТХ-ын төлөөлөгчид АНУ-д хийсэн албан томилолтын хүрээнд Виржиниа мужийн Фэйрбакс хотын Захирагч Давид Л.Мэеэр, хотын зөвлөлийн гишүүд болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Фэйрбакс хотын Захирагч Давид Л.Мэеэр, хотын зөвлөлийн гишүүн хатагтай Со Пи Лим нар хог хаягдлын менежмент, цэцэрлэгт хүрээлэн, паркийн менежмент, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр сайн туршлагаасаа хуваалцан бүх талын дэмжлэг үзүүлж албан ёсоор хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. 

Мөн энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ө.Батбаяр болон элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье.
Фэйрбакс хот нь Америкийн Нэгдсэн Улсдаа амьдрахад ээлтэй хотын жагсаалтад тогтмол эрэмблэгддэг хот юм.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ажлын алба

Сүхбаатар дүүрэг

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0