богино мэдээ New

14 сумын Эрчим хүчний газартай гэрээ байгууллаа

эрчим хүч.

Сэтгүүлч Н.Уранхолбоо

Өмнөговь аймгийн 14 сумдын ОНӨААТҮГазрууд 2021 онд нийт 7,385 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан ба энэ нь БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ ХАРЬЦУУЛБАЛ 113,8 хувийн биелэлттэй ажилласан бөгөөд 7,214 тэрбумын зардалтай, 131,808 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Өнөөдөр аймгийн Засаг дарга Р.Сэддорж сумдын эрчим хүчний ОНӨААТҮГ-ын удирдлагуудтай гэрээ байгууллаа.

2021 онд Даланзадгад, Гурвантэс, Манлай сумдын төв, гэр хорооллын төвлөрсөн дулааны шугам сүлжээг өргөтгөж, Хүрмэн Баяндалай чиглэлийн 10 КВ-ын шугамын тулгуур шонг шинэчлэх ажил хийгдэн, Сэврэй суманд хагас автомат уурын зуух, дулааны шугамыг барих ажил хийгдлээ. Хаяагийн гол, Өнчийн зооны мод үржүүлгийн газрын 10кВ-ын ЦДАШ-д холбож, Цогтцэций Даланзадгад, Цогт-Овоо сумдын гэр хорооллын ЦДАШ-ыш өргөтгөөд байна.

2022 онд Мандал-овоо, Хүрмэн сумдад хагас автомат уурын зуух, дулааны шугам барих ажил, Баяндалай, Булган, Гурвантэс, Номгон, Цогт-Овоо сумдын төв, гэр хороололд төвлөрсөн цэвэр бохир, дулааны шугам сүлжээг өргөтгөх, Булган Сэврэй сумдын ОНӨААТҮГ-уудыг ковшоор хангах зэрэг ажлууд хийгдэх юм.