богино мэдээ New

Математекийн ШУ-ны олон улсын их хурал болж байна

Оновчлол, симуляци, оновчтой удирдлагын олон улсын эрдэм шинжилгээний долоодугаар хуралд гадаадын 100 гаруй эрдэмтэн Улаанбаатар хотноо чуулж байна..

Сэтгүүлч Л.Баатархүү

   Оновчлол, симуляци, оновчтой удирдлагын олон улсын эрдэм шинжилгээний долоодугаар хуралд гадаадын 100 гаруй эрдэмтэн Улаанбаатар хотноо чуулж байна. 

Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Академи, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Герман Монголын Ашигт Малтмал, Технологийн Их Сургуулийн хамтран зохион байгуулж буй уг хурал гурван жилд нэг удаа болдог дэлхийн тэргүүлэх эрдэмтэн судлаач, профессорууд оролцдогоороо онцлог аж. 

Хурлын гол зорилго нь Математикийн шинжлэх ухааны оновчлол, оновчтой удирдлагын онолын дэлхийн тэргүүлэх эрдэмтэд чуулж, сүүлийн үеийн нээлт, ололт амжилтаа харилцан мэдээлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудыг томъёолох, хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, монгол эрдэмтдийн бүтээлийг дэлхийд таниулан сурталчлах юм байна. 

Харин тус арга хэмжээний Зохион байгуулах хорооны даргаар Төрийн соёрхолт, МУИС-ийн профессор, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын захирал Sc.D Р.Энхбат ажиллаж хорооны бүрэлдэхүүнд Төрийн соёрхолт, доктор Ч.Алтаннар, Герман Монголын Ашигт Малтмал Технологийн Их Сургуулийн профессор Л.Алтангэрэл, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн захирал доктор Ч.Баттүвшин нар ажиллаж буй юм. 

Хуралд аман хэлбэрээр 44, постер хэлбэрээр 59 гаруй илтгэл хэлэлцэгдэнэ. Тус хурлын шилмэл бүтээлүүд нь дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны хэвлэлийн газрын нэг болох “Springer”-д ном болон хэвлэгдэх юм байна. 

Р.Энхбат

математикийн олон улсын хурал

математикийн олон улсын хурал

математикийн олон улсын хурал

математикийн олон улсын хурал

математикийн олон улсын хурал

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0