Сэтгүүлч Л.Баатархүү
УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч буйгаа өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр "Оюутолгой, Таван толгой дээр сандайлан суучихаад Монголын баялгийг цуслан идэж байгаа МАН-тай би нийлэхгүй. МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсэж, аргагүйн эрхэнд намын батлахаа буцааж байна. УИХ-д Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолойг өндөрт өргөх болно. Сонгогчид маань намайг эрх баригчдын хулгайг зогсоо гэж УИХ-д сонгосон" гэв.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр "Ганбаатартайгаа ярилцсан, зөвшилцсөн, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ч нэр дэвшсэн бид дэмжинэ" гэж уржигдар мэдэгдэж байсан юм.
Дашрамд дурьдахад С.Ганбаатар өнгөрсөн 2017 оны тавдугаар сарын 16-нд тус намд элсэж байсан аж Уг элсэх гол шалтгаан нь түүний анх байгуулалцсан ХҮН тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болсноор С.Ганбаатар өөр намд элсэж байлаа.
Нийт сэтгэгдэл 0