Орон нутгийн "Таван толгой" ХК өнөөдөр тайлангаа тавина


2018-08-10 12:01:37 0

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй компаниудын хагас жилийн тайланг нээлттэйгээр нийтэд хүргэх ажил гурав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ хүрээнд тус ангилалд бүртгэлтэй орон нутгийн "Тавантолгой" ХК /15:00/, "Мик холдинг" ХК- /14:00/ санхүү, үйл ажиллагааныхаа тайланг тавихаар болжээ. Тайланг ийнхүү нээлттэй болгосноор компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах байдал сайжирдаг аж. 

Дашрамд дурьдахад Тавантолгойн ордын нөөцийг 1934 оноос нутгийн гярхай хүмүүс илрүүлж хувийн хэрэгцээндээ ашиглаж байсан гэдэг. Улмаар 1936 оноос сум, аймгийн хамгаалалтад авч түлшинд хэрэглэж эхэлжээ. Одоогоор тус ордод "Эрдэнэс тавантолгой" ХХК, "Энержи ресурс" ХК, "Тавантолгой" ХК зэрэг аж ахуй нэгжүүд олборлолт явуулж байна. 

  Тавантолгойн ордын коксждог нүүрс нь дэлхийн хэмжээнд нөөцийн хэмжээгээр эхний 10-т багтдаг. Үүнээс IV давхаргын коксжих нvvрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай байгаа нь Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс коксжих чанараараа давуу байгааг судалгааны явцад тогтоосон.