60 тэрбумд нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцуулахаар болжээ


2018-08-03 18:34:45 2

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  МАН-ын Хяналтын хорооны хурлаар "Өнгөрсөн 2016 оны сонгуулиар "60 тэрбумын бичлэгт"-т нэр холбогдсон М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцох нь зүйтэй" гэж үзсэн байна. Мөн М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох асуудлаар Удирдах зөвлөлөөр авч хэлэлцэхээр болжээ. Тус хурал өчигдөр, өнөөдөр болж буй юм. Хурал болохын өмнө уг бичлэгийг олон нийтэд дэлгэсэн Г.Доржзодов Хяналтын хороонд дээрх хүмүүст хариуцлага тооцох хүсэлт гаргасан аж. 

Түүнчлэн Хяналтын хорооны хурлаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын нийгмийг бухимдуулсан хэрэгтэй холбогдуулан нийт гишүүддээ сахилга баттай, ёс зүйтэй, хариуцлагатай байх тогтоолыг гаргалаа. 


Сэтгэгдлүүд

  • Enkee

    2018-08-04

    За ашгүй ямар ч байсан хариуцлага тооцохоор болж. Одоо харин энэ 60тэрбумтнуудаас намаа цэвэрлэж чадах эсэхийг нь харах л үлдлээ. Ингэж байж МАНАН сарних учиртай

  • Zochin

    2018-08-04

    Сайн мэдээ байна. Хүрэлсүх ч Миеэг сайн шахалтанд оруулж байх шиг байна. Одоо харин гүйцээгээд нэг мөсөн зайлуулах хэрэгтэй.