Х.Баделхан сайд үерт өртсөн өрхүүдэд 20 сая төгрөг хандивлалаа


2018-07-26 15:38:53 2

Сэтгүүлч Л.Баатархүү

   Баян-Өлгий аймгийн Өлгий хотын үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламжийн гараа сунгах хандивын аян үргэлжилсээр байна. Өчигдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хувиасаа 20 сая төгрөгийн хандив өргөж Монголын нийт ард иргэдийг тусламжийн гараа сунгахыг уриалав. 

Эргэн сануулахад энэ сарын 14-16-ны өдрүүдэд тус аймгийн Өлгий хотын гурав, 13 дугаар багийн нутаг дэвсгэрт их хэмжээний үер болж 600 гаруй айл өрх, аймгийн Мэргэжлийн хяналтийн хэлтэс, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг гээд 10 тэрбум гаруй төгрөгийн бодит хохирл учирсан юм. Гэр орон нь үерт автсан иргэдийг аймгийн дунд сургуулийн хичээлийн болон дотуур байранд байрлуулж байгаа. Одоогоор Засгийн газраас 80 гэрийг иргэдэд олгоод буй юм. 

Үлдсэн тусламж шаардлагатай байгаа иргэд дотуур байр, хамаатан садан, танилынхаа илүү гэр, амбар зэрэгт байрлаж байгаа аж. Сайн санаат хүмүүсийн эд хөрөнгө, сэтгэлийн дэмжлэг ирсээр байгааг аймгийн удирдлагууд онцолж байна. 

Үерт автсан иргэдэд хувиасаа 20 сая төгрөг хандивласан эрхэм сайд танд манай редакцийн зүгээс болон нийт уншигч, Өлгийчүүдийн өмнөөс талархснаа илэрхийлье. 

Хандивын данс: Төрийн банк
Дансны нэр: Тусламжийн аян
Дансны дугаар: 385100060226

(Хаан банкны данс нээлгэж байгаа бөгөөд удаxгүй нэмж нийтэлнэ)

Холбогдоx утас:

99413120 (Ербаxыт, Нутгийн зөвлөл), 88018808 (Шинэгэрэл, Нутгийн зөвлөл), 91996472 (Гомбосүрэн, Нутгийн зөвлөл), 95411527 (Мадина, Оюутны xолбоо)


Сэтгэгдлүүд

  • Zochin

    2018-07-26

    Uneheer hetsuu yum bolson bna lee. ene humuusiin ogch baigaa handiviig zov, tegsh olgoh ni zov. udirdlaguud ni huvaagaad huschih vii

  • уншигч

    2018-07-26

    мундаг л бн шдэ. Нөгөө боожгой Мурат юу болсон бээ