Баян-Өлгий аймгийн нутгийн Зөвлөлөөс хандивын аян зарлалаа


2018-07-19 12:19:34 6

Сэтгүүлч Л.Баатархүү

  Энэ сарын 14-16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод их хэмжээний усархаг бороо орж уулын үер буусны улмаас одоогоор 500 гаруй айл өрхийн 2512 иргэн, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг 10 тэрбум орчим төгрөгийн хохирол амсаад байна. Тиймээс тус аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс орон даяар хандив, тусламжийн аянг албан ёсоор өрнүүллээ. 

Гэр орон нь үерт автсан иргэд дунд сургууль, Ховд их сургуулийн харъяа сургуулийн дотуур байр болон хамаатан садныдаа түр орогнож байгаа аж. Нутгийн иргэдийн хэлж буйгаар "Одоо байшин хашаандаа амьдрах боломжгүй болсон. Нэлэнхүйдээ лаг шавар бүрхсэн байгаа. Цахилгаан хэрэгслээс авахуулаад ашиглах боломжгүй эд хогшил л үлдлээ. Зарим иргэд сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас эмнэлэгт хүртэл хэвтсэн. Элэг нэгт ахан дүүс, нутгийн зон олон та бүхэн бидэнд туслаач" хэмээн сэтгэлийн үгээ дайсныг энэ дашрамд онцолъё.  

Манай мэдээллийн агентлагийн хувьд ч аянг өөрсдийн боломжоор дэмжиж байгаагаа илэрхийлж, эрхэм та бүхнээс үерт автаж эд материал, сэтгэл санааны хохирол амссан тэдгээр иргэдэд өөрсдийн хэмжээгээр туслахыг уриалж байна. 

Хандивын данс:

Төрийн банк: 385100060226

Дансны нэр: Тусламжийн аян

Гүйлгээний утга: Өөрийн овог нэр, регистр, утасны дугаараа бичнэ үү

Холбоо барих: 95411527

 

Үерийн нөхцөл байдлаас хүргэж байна

 

 


Сэтгэгдлүүд

  • Zochin

    2018-07-25

    Ajilgui hasguud ajilaa hii l dee.Aimgiin darga ntr n idehees oor yum hiidiimuu.Jil bolgon l uer buuj biasht

  • Волтрон

    2018-07-24

    Засгаас өгч буй 80 гэр эзэддээ очиж чадахгүй засаг даргын хамаатан саданд очиж бгаа. Уугуул монголчуудад тусламж хүрэхгүй бгаа шүү. Казак иргэддээ л тусламж үзүүлж бгаа

  • Вагчие

    2018-07-22

    Аймгийн төрийн байгуулгын бүх ажилтануудад хариуцлага тооцох хэрэгтэй.тэдний тоомжгүй. хариуцлагагүй.хэнэггүй.асуудалапс их зүйл хамаарч бпйгаа

  • зочин

    2018-07-19

    бүгдээрээ туслацгаая нүд халтирам болжээ

  • Аллах

    2018-07-19

    Монголын төр ганц төгрөгч гаргахгүй байна арай дэндүү юмаа Казакчууд өөрстөө л энэ аянг санаачилсан байна

  • unshicgh

    2018-07-19

    yamar aimaar bolson yum be. yun japan oorsdiinhondoo tuslatsgaaya