Буриад сурд Н.Алтантулга түрүүлж улсын мэргэн цолны болзол хангалаа


2018-07-08 22:15:50 5

Сэтгүүлч Л.Баатархүү

  Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жил, Их Монгол улс байгуулагдсны 812, Монголын их тулгар төр үүсэн байгуулагдсны 2227 жилийн баяр наадам Буриад сурын харваагаар үргэлжилж өнөөдөр шинэ мэргэн цолтон төрлөө. 

Энэ жилийн баяр наадамд Баян-Өлгийчүүд тун мэргэн байна. Өчигдөр болсон Урианхай сурын харваанд тус аймгийн Буянт сумын харъяат Төхөөний Очироо түрүүлж Улсын мэргэн цол хүртсэн бол өнөөдөр Буриад сурын харвааны /эрэгтэй/ тэргүүн байранд Баян-Өлгий аймгийн Алтай сумын харъяат Алдар спорт хороо, "Жем интернэйшнел" ХХК-ийн харваач Нармандахын Алтантулга 64 сумнаас 61 онон түрүүлж Буриад сурын улсын мэргэн цолны болзол хангав. 

Хоёрдугаар байранд Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, "Алтандуулга баг"-ийн харваач Банзрагчийн Пүрэвсүрэн 60 оноо таван ластигаар

Гуравдугаар байранд Дорнод Баяндун сумын уугуул, Буриад сурын Гарамгай мэргэн Ойдовын Сүхбаатар 60 оноогоор

Дөрөвдүгээр байранд Баян-Өлгий Бугат сумын уугуул Цамбагарав өгөөж ХХК-ийн харваач Жагарын Нямсүрэн 60 оноо хоёр ласти

Тавдугаар байранд Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул “Гүрэн богд” ХХК-ийн харваач Ч.Жаргалсайхан 59 оноогоор тус эзэллээ. 

Харин эмэгтэй харваанд 

  1. Улаанбаатар хот, СБД, “Хөвсгөл-Алтандуулга” багийн харваач Буриад сурын хошой мэргэн Жүгдэрхүүгийн Нямдаваа 60 оноогоор
  2. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, МУ-ын Даян мэргэн, спортын масте "Петровис" компанийн харваач Дашцогзолын Эртэнэтуяа 58 оноо гурван ласти
  3. Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат “Баян улзын хишиг” хоршооны харваач Батсүхийн Ганчимэг 56 оноо нэг ласти
  4. Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Багануур дүүрэг, Уурхайчин клубын харваач Мөнхболдын Мөнхцэцэг 54 оноо гурван ласти
  5. Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул "Петровис" компанийн харваач МУ-ын мэргэн Батын Бутваан 54 оноо дөрвөн ластигаар байр эзэлж спортын мастер тав, дэд мастер гурав төрсөн байна. 

Баяр наадмын сурын харваа маргааш хүүхдийн харваагаар үргэлжилнэ. 

Түрүүлж Монгол Улсын мэргэн цолны болзол хангасан Н.Алтантулгын зурагнуудаас хүргэж байна. Дашрамд дурьдахад түүний хувьд хүүхэд ахуйгаасаа амжилттай харваж Урианхай, Халх, Буриад гурван их сурд спортын цол зэрэг хүртсэн юм. Мөн ах Н.Алтаншагай, Н.Алтансүх нар нь  сурын спортод амжилттай харваж яваа спортын мастерууд гэдгийг сур сонирхогчид мэдэх биз ээ. 

/дөрван настай үеийн зураг нь/

/Монгол Улсын оны шилдэг хүүхэд/


Сэтгэгдлүүд

  • bolortsogt

    2018-07-09

    Er zorig daich n harbaa hc dvvdee bayar hvrgie

  • Eegii

    2018-07-08

    Humuusin ovog neriig zob bicheehcee..jagar bish zagraagin nymsuren shu

  • золоо

    2018-07-08

    Баяр хүргье мэргэн болно гэдэг тийм амар олддог зүйл биш

  • unshigch

    2018-07-08

    uhaand orloo l bol havchaahai bariad haravdag iim daichin ard tumen shuu dee ene urianhaichuud bayr hurgye

  • БӨАын аймгийн хошой мэргэн. Болорчулуун

    2018-07-08

    Үнхээр мундаг бахархаж байна. баяр хүргье дүүдээ үргэлж жил жилийн наадмынхаа түрүүн байгаарай.