Ипотекийн зээлийн журмыг бүрэн эхээр нь хүргэж байна


2018-07-03 11:47:16 0

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Ипотекийн зээлийн шаардлага, журмын мэдээлэл иргэдэд дутмаг байгааг талаар манай уншигчид хүсэлт ирүүлсээр байна. Тиймээс бид Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан тушаал, тус зээлийн журмыг бүрэн эхээр нь хүргэж буй юм. Нөгөөтэйгүүр иргэдийн дунд "Ипотекийн зээлийг хангалттай санхүүжүүлэхгүй байна" гэсэн гомдол явж байгаа. Шинэ журмын өмнөхөөсөө ялгагдах бас нэг онцлог нь банкуудад тухайн сард хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэнэ төдий хэмжээний санхүүжилт хийхээр тусгасан юм. Мөн төв банкинаас арилжааны банкуудад тухайн сард олгох зээлийн дээд хэмжээг тогтоож өгдөг аж. Энэ дагуу банкууд шийдвэрээ гаргаж эхлээд өөрийн хөрөнгөөр зээл гаргасны дараа Монголбанк санхүүжилтийг олгоно. Үүнээс гадна дэд бүтцэд холбогдсон амины орон сууцанд ч зээл олгох боломжтой.

Зээлийн журамтай танилцах