ТҮЦ машин ашиглалтаас гарахгүй


2018-06-27 14:31:44 3

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээлийн хэрэгслээр ТҮЦ машиныг ирэх арваннэгдүгээр сараас эхэлж ашиглалтаас гарах талаар мэдээлэл нэлээд явсан. Харин энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас эсрэгээр тайлбарлалаа. Тодруулбал, ТҮЦ машиныг халах биш иргэдийн мэдээлэл авах, үйлчлүүлэх цар хүрээ улам боловсронгуй, чирэгдэл багатай болж байгаа аж. Иргэд "ХУР" системээр дамжуулан хурууны хээгээрээ бүх баримтаа авдаг болох юм байна. Жишээлбэл, цалингийн зээл авахад бүрдүүлдэг материал гэхэд хоёр дахин буурч мөн үүрэн холбооны компаниудад "иргэн очоод л хурууны хээгээрээ бүх үйлчилгээ авчихна" гэх мэт хувийн хэвшлийг хүртэл хамруулсан цогц систем ашиглалтад орох гэнэ.  


Сэтгэгдлүүд

  • Nono

    2018-06-28

    Ymar uvhirtai ym be ajil hungluud heregtei rd shuu dee

  • Zochin

    2018-06-27

    Yan hur mur bolood YAVCHIHVAA hhuli gargaj bna geed l neriig oorchlood biznes

  • уншигч

    2018-06-27

    уг нь хийх гээд зүтгэж байгаа нэгнийгээ манайхан яахлаараа дандаа ингэж муулж, харлуулж бдаг бна аа