НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-д явна


2018-06-11 15:06:03 2

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  НӨАТ-ын энэ сарын сугалааны тохирол ирэх ням гариг буюу зургаадугаар сарын 17-д "Боловсрол" телевизээр орон даяар шууд явна. Энэ удаагийн сугалааны тохиролд тавдугаар сарын 1-31-ыг хүртэлх баримтын бүртгэл хамаарч байгаа юм. Худалдан авагч та өнгөрсөн сарын баримтаа бямба гаригийн 23:59 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой. 

Дашрамд дурьдахад өмнөх тохирлоор 50 сая төгрөгийн супер азтан болон 10 сая төгрөгийн азтан тус бүр нэг тодорсон. Харин таван сая төгрөгийн азтан 16 тодорсон бол нэг сая төгрөгийн 174, 200.000 төгрөгийн 1769, 50.000 төгрөгийн 17.549 азтан шалгарсан аж. 


Сэтгэгдлүүд

  • khava

    2018-11-04

    холбоо барих: EMail:

  • simon

    2018-11-04

    холбоо барих: EMail: