Өвөр Монголын мэдээллийн сайтууд Монгол хэлний сонголттой болжээ


2019-01-23 08:16:30 0

   Өвөр Монголын Өөртөө Засах Орны /ӨМӨЗО/ бүх шатны засаг захиргааны мэдээллийн вэб сайтууд албан ёсоор Монгол хэлний сонголттой болжээ.

Ард иргэдтэйгээ илүү ойр ажиллах, төрийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулах, монгол хэлээр ярьдаг иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор 2017 онд эхлүүлсэн ажил ийнхүү одоо хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Хятад улсад нийт 6,5 сая гаруй Монгол угсаатан амьдардгийн ихэнх нь Өвөр Монгол, Ляонинь, Ганьсү, Шинжаан, Чинхай гэх мэт газруудад тархан суурьшсан байдаг. Эдгээрээс хоёр сая гаруй нь монгол хэлээр ярьдаг байна.

Эх сурвалж: china.org.cn www.news.mn