богино мэдээ New

Манлайллын коүчинг хөтөлбөр гэж юу вэ?

бизнес, коүчинг, манлайлал, зорилго, мэргэжил, асуудал, шийдвэр, хандлага, ур чадвар, стресс, байгууллага, удирдах ажилтан, техник, менежмент, менежер, карьер, бүтээмж, өөрчлөлт, хөгжил, борлуулалт, ашиг, хувь хүн.

Үйлчлүүлэгчийн урт, богино хугацааны зорилго, хүслийг биелүүлэх үүднээс төлөвлөсөн үйлдэл, алхмуудыг мэргэжлийн коүчийн чиглүүлгээр хийж, тодорхой хугацаанд үргэлжлэх харилцааг коүчинг гэнэ. Коүчинг нь хувь хүнийг нээж, өөрийгөө илүү таньж мэдэх, хариуцлагаа ухамсарлахад нь туслах бөгөөд үйлчлүүлэгчээ чиглүүлэн, дэмжлэг үзүүлж, эргэх холбоогоор хангах замаар явагдана.

  • Гурвалсан харилцаа

                                            

                                              

                          Коүчинг авснаар...

Хувь хүнд

  • Асуудлаа оновчтой шийдвэрлэж сурна
  • Харилцааны ур чадвараа сайжруулна
  • Хувь хүний хөгжлийн хэрэгцээгээ тодорхойлж сурна
  • Өөрөө илүү итгэлтэй болно
  • Эерэг хандлагатай байж сурна
  • Өөрийгөө бодитой үнэлж сурна
  • Өөрөөр сэтгэж шинэ өнцгөөр, нээлттэй харилцахад суралцана
  • Стрессийн түвшин буурна
  • Шинэ ур чадвар, чадамжид сурлцана
  • Өөрчлөлтөнд зохицон амьдрах чадвараа сайжруулна

Байгууллага

  • Байгууллагын бүтээмж, гүйцэтгэл сайжирна
  • Удирдах ажилтан ажилдаа илүү сонирхолтой, тууштай, зүтгэлтэй болно
  • Ирээдүйтэй, чадварлаг удирдах ажилтныг дэмжих бодлого хэрэгжинэ
  • Асуудлыг оновчтой шийдвэрлэдэг, хүмүүсээ урамшуулан нэг зүгт чиглүүлж чаддаг манлайлагч болон төлөвшинө
  • Өндөр хөгжилтэй орнуудад удирдагчдыг бэлтгэдэг арга техник, технологийн дагуу суралцан хөгжинө
  • Олон улсын түвшинд бэлтгэсэн стратегийн зөвлөх /манлайллын коүчтэй ажилтан байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлуудын хувьд зөвлөгөө чиглүүлэг авна/

          Коүчинг ямар үед хэрэгтэй вэ?

  • Манай байгууллага стратеги тодорхой болгох нь маш чухал байгаа боловч стратеги төлөвлөлтөө хэрхэн хийхээ сайн мэдэхгүй байна.
  • Би менежментийн арга барилаа өөрчилж бусдыг манлайлах ур чадвараа эрс сайжруулах хэрэгтэй байна.
  • Удирдах ажилтны хувьд надад зан чанарын тал дээр засч сайжруулах, харилцааны ур чадвараа дээшлүүлэх шаардлага байгаагаа мэддэг боловч чухам яаж сайжруулах вэ гэдгээ сайн мэдэхгүй байна.
  • Манайх компанийхаа бизнес төлөвлөгөө зорилго зорилтуудыг тодорхойлсон боловч төлөвлөсөн ажлууд хийгдэхгүй байна.
  • Би ажилдаа дарагдаж ажлынхаа дороос өндийж чадахгүй байна
  • Дунд шатны менежерүүдийн түвшинд тэдний манлайлах ур чадварыг сайжруулах хэрэгцээ байна.
  • Би ажил дээрээ удирдлагатайгаа, хамтран ажиллагсадтайгаа зөрчилтэй байх боллоо.
  • Манай ТУЗ болон ТУЗ-ын гишүүд илүү сайн ажиллах шаардлагатай байгаа.
  • Чиг үүргийн менежерүүдтэй илүү сайн тулж ажиллан төсөл санаачлагуудад тэдний оролцоог хангах шаардлагатай байна.
  • Миний карьер ирээдүйгүй мэт санагдаж, би гацаад байна.
  • Манай ажилтнууд миний хий гэснийг гүйцэтгэж чадахгүй байна.

 Манлайллын коүчинг хөтөлбөрт хамрагдах нь байгууллага, хувь хүнд ямар ач холбогдолтой вэ?

Хөтөлбөрт хамрагдсанаар дараах хэсгүүдэд мэдэгдэхүйц ахиц өөрчлөлтүүд гарсан байна. Үүнд:

  • Бүтээмж нэмэгдэж, гүйцэтгэл үр дүн сайжирна.
  • Өмнө нь анзаараагүй байсан сул талуудаа илрүүлж, сайжруулах чиглэлээр ажиллана.
  • Харилцааны ур чадвар болон бусадтай ойлголцох ур чадвар мэдэгдэхүйц сайжирна.
  • Багийн ажилллагаа, багаар ажиллах ур чадвар сайжирна.
  • Ажлаас болж үүсдэг стресийн түвшин эрс багасна
  • ТУЗ хамтрагч түншүүд удирдлагын баг ажиллагсадтайгаа илүү сайн ойлголцдог болж, харилцаанаас болж үүсдэг асуудлууд эрс багасна.

 

Та яагаад манлайллын коүчинг хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?

  • Хувь хүн өөрийгөө илүү таньж мэднэ: Өөрийнхөө талаар илүү сайн мэддэг болно. Та бусдад хэрхэн харагддаг, ойлгогддог талаар мэдлэгтэй болно.
  • Өөртөө илүү итгэлтэй бөгөөд хурдтай болно.
  • Тулгамдаж байгаа болон таны санааг зовоож буй асуудлуудын шийдлийг олоход  дэмжлэг авна.
  • Таныг урагшлахад саад болж буй буруу итгэл үнэмшил сөрөг хандлагыг илрүүлж түүнийг засч залруулах араг техникт суралцана.
  • Байгууллагын хөгжлийг хурдасгах томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ илүү итгэлтэй байх болно.
  • Байгуулллагын үнэт зүйлс болон таны хувь хүний үнэт зүйлсийг тодорхойлж илүү том зорилго руу тэмүүлэхэд тусална.
  • Бодит үр дүн: бүтээмж нэмэгдэнэ. Борлуулалт ашиг орлого өснө.

 

Коүчингийн үеэр хөндөгддөг нйитлэг сэдвүүд

  • Бизнесийн зорилго зорилтуудыг тодорхойлох
  • Цагийн үр ашигтай менежмент
  • Ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хэрхэн хангах тухай
  • Хувь хүний өсөлт хөгжилт
  • Чадварлаг ажилтнуудыг хаанаас олох вэ буюу залгамж халааг бэлтгэх
  • Байгууллагын түвшинд өөрчлөлтийн төслүүдийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ
  • Шинээр албан тушаалд томилогдож буй захирлын манлайллын ур чадварыг дээшлүүлэх
  • Удирдах ажилтнуудыг хэрхэн чадваржуулах вэ
  • Үүрэг даалгаврыг бусдад хувиарлах
  • Бизнесийн орчинд гарч буй өөрчлөлтүүд түүнд хэрхэн зохицож ажиллах вэ

 

Коүчингийн үндсэн зарчмууд

  • Өөртөө илүү итгэлтэй болох
  • Мэдлэгээ тэлж ойлголтоо баталгаажуулах
  • Шийдлүүдийг хэд хэдэн хувилбараар хардаг байх
  • Хэрэгжилтийг дэмждэг байх
  • Үр дүнг тухай бүрд нь хүлээн зөвшөөрч сайн гүйцэтгэл үзүүлэхэд хүчин чармайлтыг чиглүүлэх

 

Коүчингийн үр дүнг дээшлүүлэх хүчин зүйлс

  • Суралцах хүсэлтэй, суралцахад нээлттэй байх
  • Хэвшмэл ойлголтыг халж шинэ өнцгөөр сэтгэж сурах
  • Цаг зарцуулахад бэлэн байх
  • Цоо шинэ мэдлэг туршлага эзэмшин шинэ арга барилаар ажиллах
  • Аливаа шинэ санаа санал санаачлагыг нээлттэй хүлээж авдаг байх
  • Дуртай сонирхолтой эрч хүчтэй эерэг хандлага

 

Коүчийн танилцуулага

Ц. Оюунжаргал MBA, ME, CMCe, докторант, менежментйин зөвлөх /манлайллын коүч, глобал стратегийн уридлагын институт/

Ажлын туршлага

Ц.Оюунжаргал нь Банк санхүү болон бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт 1995 оноос эхлэн тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд Монгол улсад энэ чиглэлд хэрэгжсэн олон улсын түвшний томоохон төсөл хөтөлбөрүүдэд үндэсний зөвлөх сургагч багш болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан гүйцэтгэж байсан. 2014 он хүртэл Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Бизнесийн зөвлөх үйлчилгээ Монгол" хөтөлбөрийг удирдан нийтдээ 300 орчим аж ахуй нэгжүүдэд төрөл бүрийн чиглэлээр бизнесийн зөвлөх үйлчилгээний богино хугацаат төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Үүний зэрэгцээ 2008 оноос эхлэн компанийн засагллийн хөгжлийн төв болон Монголын менежментийн зөвлөхүүдийн институт, 2015 оноос банк санхүүгийн академид зөвлөх багшаар ажиллан компанийн ТУЗ-ийн гишүүд ТУЗ-ийн нарийн бичгийн дарга болоод бизнесийн зөвлөхүүд, банк санхүүгийн байгууллагын удирдах ажилтнуудыг сургах, чадваржуулах, гэрчилгээжүүлэх ажлыг давхар гүйцэтгэж байна. Ц.Оюунжаргал нь стратеги төлөвлөлт манлайллын коүчинг, компанийн оношилгоо, байгууллагын бүтэц, бүтцийн өөрчлөлт, компанийн засаглал, гүйцэтгэлийн удирдлага KPI, хүний нөөцийн удирдлага, төслийн удирдлагын чиглэлээр зөвлөгөө өгч мөн чиглэлүүдээр сургалт коүчинг явуулж байна. 

 

GSMi-тай холбогдох: 

web: http://www.gsmiweb.com/ 

Утас: 99113448, 11313363