МАН төрийн эрхийг хууль бусаар авах төлөвлөгөөнийх нь нууц бичлэг задарчээ


2017-05-31 17:50:49 1

Н.Уранхолбоо

     МАН-ын УИХ-ын сонгуулийн үеэр төрийн эрхийг авах нууц төлөвлөгөөний бичлэг задарсантай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр хэлэлцүүлэг хийлээ. Хэлэцүүлэгт  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд,  хуулийн байгууллагын төлөөлөл, дүүрэг бүрийн иргэдийн төлөөлөл болоод холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Мөн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан оролцжээ.

Уг бичлэг нь “60 тэрбумын” гэх хар машиныг хакердах болон цахим орчинд сонгогчдод хэрхэн нөлөөлөх тухай М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар, Itmen буюу програмист нарын яриа байсан юм.

Энэхүү бичлэгтэй холбоотойгоор Төрийн эрхийг авахын тулд иргэдийн цахим орчныг хууль бусаар хянах үйл ажиллагаа явуулсан талаар, Facebook, Twitter, viber, whatsapp, wechat зэрэг цахим орчинд Монгол Улсын иргэдийг хянах, тандах, хаах зэрэг үйл ажиллагааг дэмжсэн байж болзошгүй байгаа тул  ХБНГУ, АНУ, БНХАУ-ын элчин сайдын яамдаар нь дамжуулан тухайн улсын хууль хяналтын байгууллагаар нь шалгуулах хүсэлт гаргасан байна.


Сэтгэгдлүүд

  • bag omsogchid

    2017-06-02

    iim archaagui durakuudiig zugeer l boloh heregtei. man bol zugeer l shudarga tsarailsan garuud shde